БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг БНХАУ-д хийж байгаа албан ёсны айлчлалынхаа хүрээнд Усны нөөцийн яамны сайд Чен Лейтэй уулзаж хоёр орны усны салбарын өнөөгийн болон ирээдүй хэтийн төлөвийн талаар санал солилцлоо.
Энэ удаагийн уулзалтаар сайдууд хоёр орны усны нөөц, гадаргуугын усны шинжилгээ судалгаа, усны ашиглалтын менежмент, ус хэмнэх, ашиглах, орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн хэрэгжүүлэхээр боллоо.
Мөн усны нөөцийг ууршил хамгийн бага байх усны эрчим хүчний нөөц ихтэй, гол мөрний урсац бүрдэх өндөр уулын бүсэд усан сан байгуулах замаар гадаргын усыг хуримтлуулах, өндөр уулын бүсүүдэд хөв, цөөрөм байгуулах чиглэлээр хамтран ажиллах дээр санал нэгдлээ.
Монгол улс, БНХАУ-ын усны салбарын хүрээнд хийгдэхээр тохиролцсон санамж бичгийн хүрэнд ажлын хэсгийн анхны хуралдаан 2016 оны 5 сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах бөгөөд БНХАУ-ын Усны нөөцийн яамны дэд сайд энэхүү хуралдаанд оролцохоор тохиролцлоо.
www.TOP.mn