03.01

Урсгал засварын ажил эхэлнэ

Жил бүрийн дулааны улиралд буюу 3-9 дүгээр саруудад хийгддэг урсгал засвар гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэх гэж байна.

Шугам сүлжээний ашиглалтыг сайжруулах, найдвартай ажиллагааг хангах зорилгоор хийдэг засвар үйлчилгээний ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийхээс аргагүй байдлыг харгалзаж зарлагдсан хугацаанд хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Засварын зар мэдээллийг Өдрийн сониноор дамжуулан сар бүр нийтлүүлэхийн зэрэгцээ манай компанийн www.tog.mn вэбхуудас болон энэхүү пэйжэд өдөр тутам оруулж байх болно. Урсгал засварыг жил бүр хэрэглэгчдийнхээ цахилгаан хэрэглээг найдвартай хангахын төлөө хийдэг билээ.