03.01

Найз хүүхнийхээ паспортоор нисчээ

Их Британийн иргэн Жош Рид гэдэг залуу Герман руу найз бүсгүйнхээ паспортоор ниссэн байна. Шөнийн цэнгээний газар хамгаалагчаар ажилладаг энэ 21 настай эр Лондон хотын Станстэд нисэх онгоцны буудлаас хөөрчээ. Ингээд Германы Дортмунд хотод газардсаныхаа дараа өөрийн найз бүсгүй Софи Уоткинсын гадаад паспортыг аваад гарсан гэдгээ ойлгосон байна. 

Тэгтэл Их Британийн аюулгүй байдлын албаны хүмүүс мань залууг бусдын бичиг баримтыг ашиглаад онгоцонд суусан гэдгийг мэдээгүй аж. Иймд сайн эр дээрх нисэх онгоцны буудлын аюулгүй байдлын алба чухам юу хийдгийг гайхаад барахгүй суугаа гэнэ. Рид найз бүсгүйтэйгээ өөр овогтой, огт өөр царайтай гэдгийг өгүүлэв. Аялагч залуу гэр рүүгээ жолооны үнэмлэхээ ашиглаж харихад хүрсэн байна.

Эх сурвалж www.wikimon.mn