03.01

Линдси Лохан 22 настай орос залуутай дотносчээ

Холливудын шуугиан тарих дуртай 29 настай жүжигчин бүсгүй Линдси Лохан томоожихоор шийдсэн бололтой. Өдгөө тэрбээр Лондон хотын театрын тайзыг эзэгнэхийн сацуу үл хөдлөх хөрөнгийн наймаа эрхэлдэг 22 настай орос залуутай дотноссон байна. 

Эх сурвалжуудын хэлж байгаагаар мань залуу Лохан бүсгүйд тун ч эерэг нөлөөллийг үзүүлж байгаа аж. Түүний нэрийг Егор Тарабасов гэдэг. Оросын уугуул энэ залуу Лондон хотод үл хөдлөх хөрөнгийн худалдаа эрхэлдэг байна. Тэд өнгөрөгч оны аравдугаар сард танилцсанаасаа хойш хамтдаа байгаа юм. Зул сарын баярыг хүртэл Линдсигийн гэр бүлийнхэнтэй цуг тэмдэглэжээ. 

Егор, Линдси хоёр цагийг хамтдаа өнгөрүүлсээр байгаа гэнэ. Егор нас залуу ч гэлээ нэлээн хөрөнгөлөг нэгэн гэнэ. Лоханд түүний өгөөмөр зан ихэд таалагддаг аж. Линдсигийн орон сууцны үнийг төлөхийн дээр хоол ундыг нь дааж, зугаацалд нь ч чамгүй мөнгийг зарцуулдаг байна.

Эх сурвалж www.wikimon.mn