03.02

Кино зохиолч, найруулагч А.Миеэгомбо: Хуримаа ханьтайгаа л хийнэ шүү дээ

Кино зохиолч, найруулагч А.Миеэгомбо гэргийтэйгээ ханилан суугаад даруй 17 жил болж байгаа ч хэдэн жилийн өмнө албан ёсоор хуримаа хийжээ. Харин он удаан жил ханилан суусан хос тэр үед тохиолдсон нэгэн хөгжилтэй түүхээ Валентины өдрөөр олонд дэлгэсэн юм.

Найзууд руугаа залгаж “Найз нь хуримын урилга өгөх гээд...” гэтэл “Еэ хүүдий салчихсан юм уу?” гэсэн гэдэг. Эхнэр Н.Хандаа ч мөн тэр оройдоо бөөн инээдэм болж ирсэн нь бас л “-айн? Миеэ та хоёр яасан юм?” гэсэн хариулт сонссон хэрэг.

Хайр хайраа олж, санаа сэтгэл нийлэн гал голомтоо босгон, ханилаад олон жил болсон хосыг хуримаа хийчихсэн хэмээн ойлгодог нь бидний зан хойно. Монголын мянга мянган сайхан гэр бүлийн төлөөлөл эгэл жирийн энэ сайхан хосдоо аз жаргал хүсье.

www.ubs.mn