03.02

Кэти Перри, Орландо Блум нар цагаандаа гарав

Ганц бие хоёр алдартан хамтдаа романтик байдалд үдийн зоог баривал хэн ч тэднийг зүгээр нэг найзууд биш байх гэж бодох биз. Энэ удаа Кэти Перри, Орландо Блум нар ийм байдалд оржээ.

Гэхдээ тэд одоог хүртэл үерхэж байгаа гэдгээ албан ёсоор нотлоогүй билээ. Ямар ч байсан хэд хоногийн өмнө авсан гэрэл зургууд тэднийг дотно харилцаатай болсон гэдгийг нотлох мэт. 

Дуучин бүсгүй, жүжигчин эр нарын гэрэл зургийг Хавайн арлууд дээр авчээ. Гэрчүүд тэднийг их л дотно байсан бөгөөд нэг нэгнээсээ ер холдоогүй гэж ярив.

Эх сурвалж www.wikimon.mn