02.10

Хятадын тэрбумтныг цаазлав

Хятадын уул уурхайн тэрбумтан асан Лю Ханыг өчигдөр Хубэй мужид цаазалсныг “Синьхуа” мэдээлжээ. Түүнээс гадна Лю Ханы дүү Лю Вэй болон таван хамсаатныг нь цуг цаазалсныг мэдээлсэн байна. Лю Хан нь “Hanlong” группийн захирал асан бөгөөд түүнийг цагтаа Хятадын баячуудаас 148-д эрэмбэлж байв. Хятадын шүүхээс өнгөрсөн оны тавдугаар сард тэднийг гэмт хэргийн бүлэглэл байгуулсан, хүний амь нас бүрэлгэсэн хэрэгт буруутган ялласан. Энэхүү хэргийн хүрээнд ах, дүү Лю нараас гадна 34 хүнийг шийтгэж, арав гаруйд нь ялын дээд хэмжээ, дөрөвт нь бүх насаар хорих, 22-т нь шоронд хорих ял шийтгэл оноосон аж. Уг гэмт хэргийн бүлэглэлд төрийн албан тушаалтнууд дэмжлэг үзүүлснээр тэд Сычуань мужийн Гуанхан хот дахь мөрийтэй тоглоомын бизнесийг дангаараа хянаж, ашиг олдог байжээ. “Han- long” корпораци нь Сычуань муж дахь уул уурхайн томоохон компаниудын нэг юм.