03.03

Дэлхийн улс орнуудын иргэдийн цагаачлалд хандах хандлагын судалгаа

Дэлхийн улс орнуудын иргэдийн дунд жил бүрийн эцэст явуулдаг  “End of the year” судалгаа нь 1977 оноос хойш жил бүр зохион байгуулагддаг том цар хүрээтэй судалгаа юм.

Уг судалгааг WIN GALLUP INTERNATIONAL байгууллагаас зохион байгуулдаг. Энэхүү WIN/Gallup International байгууллагын гишүүн MMCG компани Монгол Улсыг төлөөлж уг судалгаанд оролцдог.

2015 оны жилийн эцсийн судалгаанд дэлхийн 69 улсын 68 мянга гаруй иргэдийг хамруулж, цагаачлалын асуудалд хандах хандлагыг гаргажээ.

Монголчууд хамгийн ихээр ажиллаж амьдардаг АНУ-ын иргэд гадаад цагаачдад харьцангуй таатай хандлагатай байдаг бол Өмнөд Солонгос улсын иргэд гадаад ажилчдад тийм ч таатай ханддаггүйг судалгааны үр дүн харууллаа.

www.gogo.mn