Зөвлөгөөнөөр Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагадсан хүн амыг хямд үнэтэй, тохилог орон сууцаар хангах зорилтын хүрээнд “ТОСК” ТӨҮГ-аас хэрэгжүүлж буй “Буянт ухаа 2”, “Буянт ухаа 3” орон сууцны хорооллыг дулааны эрчим хүчээр хангах асуудлыг шийдвэрлэх талаар зөвлөлдөв.
Нийт 46,6Гкал/цаг дулааны эрчим хүчээр хангах шаардлагатай байгааг ТОСК-ийн мэргэжилтнүүд танилцууллаа.
Зөвлөгөөнд оролцогсод энэхүү асуудлаар хэлэлцэж, дулааны нөөц эх үүсвэрийг тодруулах, Буянт ухаа хорооллыг дулааны эх үүсвэрээр найдвартай хангах үүргийг “УБДС” ТӨХК-ны удирдлагад өглөө. Тодруулбал, “Буянт ухаа 2” хороолол нь 28.75 га газарт нийт 6492 өрхийн 9-12 давхар 108 орон сууц, 280 хүүхдийн дөрвөн цэцэрлэг, 1250 хүүхдийн хоёр сургууль, 5 давхар үйлчилгээний төв 12, 400 машины нэгдсэн гарааш, 5 давхар үзвэр үйлчилгээний төвийн барилга, “Буянт ухаа 3” хорооллын 3.65 га газарт нийт 335 өрхийн орон сууц, 100 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний төвийн барилгууд баригдах ажээ.
www.TOP.mn