03.07

Багшлах эрх олгох шалгалт хойшлогдлоо

Багшаар ажиллах эрх олгох шалгалтын бүртгэлийг хааж, бүртгэлд хяналт хийх ажил явагдаж байна. Бүртгэлийн явцад дараах анхаарах зүйл ажиглагдаж байна. Үүнд:

Бүртгэлийн хугацаа хаагдах үед хэт олноороо бүртгүүлж серверт ачаалал үүсгэж байна.
Бүртгүүлсэн иргэд дипломын нүүр гэсэн дээр дипломынхоо хавтсыг оруулсан алдаа их гарсан байна.
Зарим цөөн иргэд бүртгүүлэхдээ регистрийн дугаараа буруу оруулснаас үүдэн диплом дээрх регистрийн дугаар зөрж байгаа тохиолдол илэрлээ.
Бүртгэлийн системд цээж зураг, дипломын нүүр хуудас, дипломын хавсралт хуудас, банкны хуулга гэсэн 4 файлыг зэрэг ачаалах бөгөөд эдгээр зургуудын хэмжээ том байгаагаас үүдэн бүртгүүлж чадахгүй байх тохиолдол гарч байв.

Багшаар ажиллах эрх олгох шалгалтыг 2016 оны 3-р сарын 19-нд орон даяар онлайн хэлбэрээр зохион байгуулах болно.

Шалгалтын байруудыг аймаг, дүүрэг бүр дээр бэлтгэн нарийвчилсан хуваарийг 3-р сарын 17-нд олон нийтэд зарлана.

www.TOP.mn