03.07

Төрийн банкны харилцагчдын мөнгө хаашаа яваад байна вэ?

Түүх сөхвөл тэртээ 1997 онд Азийн хөгжлийн банкнаас зээлсэн  35 сая долларын санхүүгийн дэмжлэгтэйгээр Ард, Даатгал банкыг тухайн үеийн олонхи бүхий Ардчилсан намын Засгийн газар дампууруулж байжээ. Энэ үйлдэлдээ амтшин хэдхэн сарын дараа Сэргээн босголтын банкыг 17 сая доллараар байгуулаад тун удалгүй аймшигтай шамшигдуулж, идүүлсэн ХОТШ банктай хамт татан буулгасан байдаг. Тухайн үедээ улсаас 11 сая доллар гаргаж Сэргээн босголтын банкыг дампууруулах байжээ. Нэг жилийн дотор Сэргээн босголтын банкинд дөрвөн захирал солигдсоноос гадна Актив пассивын удирдлага хариуцсан захирлыг нь гурав, Орлогч захирлыг гурван удаа ойр ойрхон халж, сольсон байдаг. Тухайн үед төрийн өмчийн томоохон банкийг Тавхан сая төгрөгөөр үнэлж төрийн өмчийг Голомт банк руу шилжүүлсэн хачирхалтай түүхийн учиг өнөө ч тайлагдаагүй нууцлагдсаар байна. Харин түүнийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Р.Бадамдамдин /УИХ гишүүн асан/ Лу.Болдоос 50 сая төгрөгийн хахууль авсан гэх явган яриа л үлджээ. Тухайн үед нийтлэлч Баавар Сангийн сайд, Төрийн өмчийн хорооны даргаар З.Энхболд ажиллаж байлаа. 
Гэнэтийн учир битүүлэг байдлаар Төрийн банкны Ерөнхийлөгч хэмээх албан тушаалыг зөвлөхийн хамтаар илбэдэн бий болгож томилогдсон Б.Баттүвшин нь нөгөө төрийн өмчит банкыг хувьд шилжүүлсэн ажлыг хэсгийг ахалсан Р.Бадамдамдины төрсөн хүү юм. Учир нь Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар Лу.Болдыг 2004-2008 онд ажиллаж байхад Р.Бадамдамдин,түүний хүү Б.Баттүвшин нь Монгол-Зөвлөлтийн Засгийн газрын гэрээгээр лацадсан гэх холимог металлын үйлдвэрийг лиценз нэрээр авч улмаар өөрийн мэдлийн “Азийдалайфарист” гэдэг компаниараа дамжуулан эл ордыг БНХАУ-ын “Шинь Шинь” компанид, Хөвсгөлийн Могойн голын нүүрсний уурхайн талын Авсралийн “Aspire Mining” компанид зарсан гэж яригддаг.
Хадгаламж банкыг татан буулгаж Төрийн банктай нэгтгэсэн 2013 оноос хойш стратеги удирдлагын түвшний захирал олон удаа солигдсон нь эгээ л түүх давтагдаж байна уу  гэлтэй. Учир нь хоёрхон жилийн хугацаанд бүтцийн өөрчлөлтийг 10 орчим удаа хийсэн нь анхаарал татахгүй байхын аргагүй. Банкны хувь заяа нь 1996 оны Ардчилсан намын олонхи болсон үетэй төстэй ч илүү сайжруулсан хувилбараар зохион байгууллагдаж, түүнд тоглож буй тоглогчид өнөөдөр Төрийн банкны ерөнхийлөгч,УИХ-ын даргаар ажиллаж буй нь бидний амсаж дуусаагүй хувь заяа юу гэмээр.
Зоос банкыг Төрийн банк руу шилжүүлэхдээ 100 тэрбумын бонд босгож шилжүүлсэн, Хадгаламж банкыг Төрийн банк руу шилжүүлэхдээ муу активыг нь төрд үлдээгээд татварын төлөгч бид нарын мөнгөнөөс 60 тэрбумыг гаргаж нийлүүлж байлаа.Хадгаламж банкны  муу активыг төлж барагдуулах үүрэгтэй үлдсэн Монгол банкнаас томилогдсон хянан шалгагч нь одоогийн Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Онон.Харамсалтай нь  2.7 сая харилцагчтай, Монголын орны өнцөг булан бүрт 540 салбар нэгжтэй эн банкыг удирдахаар ээлжит даалгавар авсан ерөнхийлөгч Б.Бадамдамдин, гүйцэтгэх захирал Б.Онон нарыг Монгол банкнаас ашиг сонирхолын зөрчил бүхий эрх зүйн чадамжгүй гэсэн шалтгаанаар өдий хүртэл хүлээн зөвшөөрөөгүй байтал томилогдсон эздийн даалгавраар маш том дүнтэй зээлүүд, их хэмжээний худалдан авалтууд, сонгуулийн сурталчилгааны зардлууд нүүрээ хувирган гарсаар.  Монгол жижигхэн гэлээ ч эдгээр хүмүүсийн амьдралын огтолцол дэндүү ойрхон юм. Хэрэв Төрийн банкыг дампууралахад тэдэн тэрбум төгрөг шаардагдахаар нь аргагүйн эрхэнд үнэгүй хувьчилж улсаа аварлаа гээд Баавар шиг Сангийн сайд нь хэзээ яриад сууж байх бол. Ямартаа ч Азийн хөгжлийн банк дахин зээл өгөхгүй л байхдаа.
Уул нь Монгол банк хадгаламж эзэмшигчид бидний мөнгийг хулгайч,хумслагчдаас хамгаалж сахиж суух хилийн цэрэг шиг байх ёстой байгууллагач харсан ч хараагүй юм шиг дүлийдээ найдан сууна. Төрийн банкаар цалингаа авдаг 2000 орчим байгууллагын 200,000 орчим харилцагчид цалингийн зээл ч авч чадахгүй, жижиг бизнес хийгчид хөрөнгө оруулалт,бизнесийн зээлийг авч чадахгүй  хязгаарлалттай байхад том олигархиуд барилгын их хэмжээний зээлүүдийг бага хүүтэйгээр авч чадаад байдаг нь гайхалтай. Үүнийг Монгол банкныхан зээлийн мэдээллийн сангаасаа төвөггүй харчих боломжтой ч хүсэлгүй байна. Эдгээрийн дунд УИХ дарга З.Энхболд ч их хэмжээний зээлийг өөрийн танил талдаа гаргуулсан гэх яриа буй.
Хамгийн гол нь хадгаламж эзэмшигчдийн мөнгө, төрийн банкинд ажиллаж буй улс төрөөс ангид байдаг мянган мянган ажилчид бүтцийн өөрчлөлтийн нэрийн доор хохирч буй нь хамгийн эмгэнэлтэй юм. Өнөөдөр ч бүтцийн өөрчлөлт нэрээр өөрсдийн банк,санхүүгийн салбарт "А" ч үгүй хүмүүсийг удирдах албан тушаалуудад томилж байгаа нь банкны системийг тэр чигээр нь доргиох аюултай юм.
 

Үргэлжлэл бий. Их хэмжээний зээл авсан харилцагчдын жагсаалтыг дараагийн удаа гаргах болно.

www.top.mn