Испанийн хөлбөмбөгийн “Реал” багийн довтлогч Криштиану Роналду Аваргуудын лигийн хасагдах шатны хариу тоглолтод “Рома”-гийн эсрэг үндсэн бүрэлдэхүүнд гарч тоглосон байна.
Энэ тоглолт 31 настай португал тоглогчийн хувьд Аваргуудын лигийн плэй-оффт оролцсон 57 дахь тоглолт нь болсон юм. Ингэснээр Роналду лигийн дээд амжилтыг тогтоожээ.
“Барселона”-гийн экс хагас хамгаалагч Хави түүнээс нэг тоглолт дутуу билээ. Харин “Порту”-гийн хаалгач Икер Касильяс 55 тоглолтод оролцож байв. Түүний ард Иньеста, Лэмпард, Месси болон “Манчестер Юнайтэд” багийн хаалгач Виктор Вальдес нар бичигддэг аж.
Эх сурвалж www.wikimon.mn