Хэлмэгдэгсдийн хөшөөний урд “Хотын даргын албан тушаалаас татгалз” гэсэн лоозон барьсан иргэд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг огцрохыг шаардан жагсаж байна.
Тэд, Хотын дарга засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөхгүй байна гэж үзээд өнөөдрийн дотор зургаан орлогчоо ажлаас нь чөлөөлөхийг шаардаж байгаа аж. Мөн өнгөрсөн хугацаанд Засаг дарга нарын орлогч нарыг иргэдийн татварын мөнгөөр цалинжуулж, унаа, урсгал зардлыг нь санхүүжүүлдэг байсан нь хотын дарга Э.Бат-Үүл эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан үйлдэл гэж тэд үзжээ. Иймээс Э.Бат-Үүл даргыг нийслэлийн иргэдээсээ уучлал хүсэж, албан тушаалаас давхар татгалзах ёстой гэлээ.
Харин Э.Бат-Үүл дарга, “Дээрх иргэдийн жагсаалыг Үндсэн хуульд заасан үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж буй явдал. Хуулийг хэрхэн харж, яаж тайлбарлах нь тэдний эрх. Хотын удирдлагын бага УИХ, Засгийн газраас баталсан хууль, журмын дагуу ажиллаж байгаа. Мөн хотын даргын зургаан орлогчийн нэгнийх нь дундаж цалин 800 мянга. 2030 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу орлогч бүр өөр өөрсдийн хариуцсан ажилтай. Иймээс тэднийг албан үүргээс нь чөлөөлөх боломжгүй гэсэн хариултыг өгчээ.
www.zaluu.com
Т.Гэрэл