03.10

Монголд АНУ-ын Филадельфийн симфони, найрал хөгжмийн чуулга тоглолтоо хийнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, АНУ-ын Филадельфийн симфони, найрал хөгжмийн чуулга хооронд хамтран ажиллах тухай "Санамж бичиг"-т Элчин сайд Б.Алтангэрэл, тус чуулгын ерөнхийлөгч Аллисон Вулгамор нар 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Конгрессын ордонд гарын үсэг зурлаа.            
Энэхүү "Санамж бичиг"-ийн дагуу АНУ-д төдийгүй дэлхийд нэртэй Филадельфийн симфони найрал хөгжмийн чуулга 2017 оны 6 дугаар сард Улаанбаатар хотод зочлон бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглохоор боллоо. Энэ нь хоёр орны соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүн хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болох юм.

www.TOP.mn