03.10

Оюуны өмчөө булаалгасан учир шүүхэд хандана гэв

О.Заяа тэргүүтэй  Монголын Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд оюуны өмчөөр патентжуулж, 22 жил тасралтгүй зохион байгуулсан “ 1000 ээжийн баяр”-аа УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарт булаалгасныг эсэргүүцэж ийн хэвлэлийнхэнд хандаж байна гэсэн юм.

Тэд хэлэхдээ “ АН-ын гишүүн Б.Мөнхтуяа “Алдарт ээжүүдийн холбооны нэрээр сүүлийн гурван жил “ 1000 ээжийн баяр”-ыг “ 1000 ээжийн чуулган “ нэрээр зохион байгуулж төрийн хүчийг үзүүлэн Ерөнхийлөгчийн ивээл дор МҮОНРТ-ээр шууд дамжуулж сүүлийн 10 жил энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа мэтээр  хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан худал мэдээлж, манай 22 жилийн хөдөлмөрийг өөрийн болгон удамшуулж булаан авч байгааг эсэргүүцэж хуулийн байгууллагад өгөхөөр болоод байна“ гэв.

Монголын Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Холбоо 1990 онд анх нийгмийн шилжилтийн  хүнд хэцүү үед эмэгтэйчүүд  ганзагийн найманд явж улс орон, гэр бүлийнхээ хүнд ачааг нуруундаа үүрч явсан мянга мянган эмэгтэйчүүдийн сэтгэл зүрхээрээ нэгдсэн холбоо ажээ. Тус байгууллага 2010 онд “1000 ээжийн” гэсэн оюуны өмчийн патент авсан юм байна.

www.medee.mn

Б.ЦЭЛМЭГ