Сансарын колонкийн ойролцоох 57 дугаар байрны дээвэр дээрээс нэгэн охин амиа хорлохоор завдаж олон нийтийг болон цагдаа, онцгойгийнхныг сандаргаад байсан юм.
Гэрчүүдийн мэдээлж буйгаар охин 11 цагийн үед тэрхүү байрны дээвэрт гарсан бөгөөд түүний амийг аврахаар онцгой байдал, цагдаа, түргэнийхэн очсон бөгөөд дөнгөж сая Онцгойгийн алба хаагчид охинтой ярилцаж, түүнийг аварч чадлаа. Охины ээж гэх эмэгтэй ирснээр түүнийг ЕБС-ийн 10-р ангийн сурагч болох нь тогтоогдоод байна. Чухам юунаас болж амиа хорлохыг завдсаныг удахгүй мэдээлэх биз ээ.
Б.Энх-Уянга
www.breakingnews.mn