03.15

Өнөөдөр үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бараагаа борлуулна гэв

Өнөөдөр Олон улсын хэрэглэгчийн өдөр. Тэгвэл өнөөдөр 11.00-15.00 цагийн хооронд Чингисийн талбай дээр төр болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчлахаас гадна аж ахуйн нэгжүүд бичиг баримтаа бүрэн бүрдүүлээд ирвэл галын дүгнэлт гаргаж өгөх, сорьцгүй алт мөнгөн эдлэлийг үнэ төлбөргүйгээр сорьц тавьж өгөх юм байна. 
Мөн баталгаажуулаагүй тоолуурыг баталгаажуулах, А3 сертификатын сургалтад 50 хувь үнэ төлбөргүй сургах бүртгэлийг хийх, өргөдөл гомдлыг дараалалгүйгээр шийдвэрлэж өгөх, үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах гээд байгууллага тус бүр иргэдэд үйлчлэх аж. Олон Улсын хэрэглэгчийн өдрийн нээлт 11.00 цагаас болох бөгөөд ШӨХТГ-ын дарга Ц.Мөнхтөр, Шадар сайд Ц.Оюунбаатар нарын албаны хүмүүс оролцох аж. 

Дашрамд дурьдахад, Шадар сайдын ажлын албанаас өнөө жилийн Хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэх жил болгон зарлаж, энэ хүрээнд чамгүй олон ажил хийхээр төлөвлөөд байгаа юм. 



Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Тогтох