03.15

Энэ сард буцаан олголт авах 11727 иргэний нэр баталгаажжээ

Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр 75396 татвар төлөгч иргэн 2015 оны тайлан ирүүлжээ. Нийт 45,8 тэрбум төгрөгийн илүү төлөлтийг баталгаажуулсан байна.

Буцаан олголт авахаар 2016 оны нэгдүгээр сарын 22-ноос өмнө тайлангаа ирүүлсэн, нийслэлийн I ээлжийн 11727 иргэнийг баталгаажуулжээ. Энэ сард багтааж буцаан олгохоор Нийслэлийн төрийн сангаас төлөвлөсөн хэмээн Татварын ерөнхий газраас мэдээллээ.

Эх сурвалж: www.time.mn

Э.Сайнзаяа