03.16

Dior Парист гоо сайхны хүрээлэн нээв

Францын Christian Dior Загварын ордон Парис хотын Plaza Athenee зочид буудалд Dior Institute гоо сайхны хүрээлэнгээ нээжээ. Тэднийхээр үйлчлүүлсэн хүмүүст гоо сайхны янз бүрийн үйлчилгээг үзүүлэх юм. Уг хүрээлэнгийн нээлтийн ёслолын ажиллагаанд топ модель Ева Герцигова, жүжигчин Лола Ле Ланн, дижэй Мими Шу зэрэг одод оролцсон байна. 

Францын Christian Dior Загварын ордонг 1946 онд загвар зохион бүтээгч Кристиан Диор үндэслэн байгуулсан билээ. Яваандаа энэ брэндийн нэрээр зөвхөн бэлэн хувцас бус, гутал, гоо сайхны бүтээгдэхүүнүүд, бугуйн цагнууд, гоёл чимэглэлүүд үйлдвэрлэгдэж эхэлсэн. 

Уг Загварын ордоны гоёл чимэглэлийн чиглэлийг энэ салбарын шилдэг загвар зохион бүтээгчдийн нэг Виктуар де Кастельян тэргүүлдэг юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сард эдний Rose des vents цуглуулгын нүүр царайгаар Их Британийн жүжигчин Эмилия Кларк тодорсон. Тэрбээр “Хаан ширээний төлөөх тэмцэлдээн” олон ангит кинонд дүр бүтээснээрээ алдаршсан билээ.