Алдартнууд Инстаграмын од болохын төлөө чамгүй тэмцэлдээн өрнүүлдэг билээ. Саяхнаас Инстаграмын одоор дуучин, жүжигчин Селена Гомес тодроод байгаа.
Өдгөө 23 настай бүсгүй дагагчдынхаа тоогоор манлайлж байгаа аж. Түүнийг 69.5 сая хүн дагаж байгаа юм. Ийм олон дагагчтай учраас Селена өөрийн гол өрсөлдөгчид болох Тэйлор Свифт, Ким Кардашьян нарыг ардаа орхижээ. Одоогоор Тэйлор ердөө 69.2 сая дагагчтай, Ким 63.7 сая шүтэн бишрэгчтэй байгаа.
Кардашьян бүсгүйн хэт илэн далангуй өөрөг зурагнууд, Свифт бүсгүйн хөөрхөн муужгайн гэрэл зургууд хүртэл Селена Гомесын амьдралд дурлагсдыг гүйцэж чадахгүй байна. Яг үнэндээ бол дуучин бүсгүй хэзээ ч Инстаграм дээр нүцгэн зургаа тавьдаггүй билээ. Харин тэрбээр шүтэн бишрэгчдэдээ хувийн сангаасаа янз бүрийн зураг гаргаж үзүүлдэг аж.