03.16

24-нд дуут дохиог ажиллуулна

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригт улс орон даяар гамшиг, ослын дуут дохиог ажиллуулж, гамшгийн үеийн бэлтгэл сургуулилт хийдэг. Энэ жил уг өдөр 24-нд тохионо.

Дуут дохио 16 цагт  дуугарах бөгөөд энэ үеэр иргэд гэр болон албан тасалгаанаасаа задгай талбайд гарч зогсох ёстой. 

Энэ нь болзошгүй гамшиг, ослын үед өөрийнхөө болон бусдын амь насыг аврах сургуулилт болдгоороо онцлог юм.