"Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярт зориулсан хөгжимтэй парад өнөөдөр болох тул төв замыг 12:00 цагаас эхлэн түр хаана.
Нийслэлийн таван цэгээс хөгжимтэй парад алхаж, Чингисийн талбайд цуглан нэгдсэн тоглолт хийх юм. Үүнд ЗХЖШ-ын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Зэвсэгт хүчний ангиудын найрал хөгжим, БХИС-ийн ЦХС-ийн найрал хөгжим, "Тэмүүжин-Өрлөг" сургуулийн сурагчид, ХХЕГ, ОБЕГ-ын нэгдсэн найрал хөгжим зэрэг оролцоно.
Тодруулбал, зүүн дөрвөн зам, баруун дөрвөн зам, бага тойруу, Баянбүрд, Их хуралдай гэсэн таван цэгээс хөгжимтэй парад алхана.
Нийтэлсэн: У.Баярсайхан