03.18

Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт энэ сарын 22-нд дуусна

Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 03 дугаар сарын 22-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, шаардагдах вакцин, халдвар хамгааллын хувцас, бусад материалаар ханган мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажлын гүйцэтгэлийг хангаж ажиллахыг нийслэлийн

  • Мал эмнэлгийн газарт,
  • Мэргэжлийн хяналтын газарт вакцинжуулалтын ажилд хяналт тавьж удирдлагаар ханган ажиллахыг 
  • Онцгой байдлын газарт тус тус үүрэг болгов

Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын үйл ажиллагааны зардалд шаардагдах 26 сая 533 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар болжээ.

www.TOP.mn