УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалыг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас энэ сарын 15-нд саатуулсан билээ. Г.Түвшинжаргалыг ямар үндэслэлээр саатуулсан талаар түүний өмгөөлөгч Д.Пүрэвбаатараас тодруулахад “Гэрт нь хөндлөнгийн гэрчгүйгээр гэнэт нэгжлэг хийж эд зүйлийг нь хурааж авсан. Уг нь хуулиараа хоёроос доошгүй хөндлөнгийн гэрч байх ёстой. Үйлчлүүлэгч маань ой гарантай хөхүүл хүүхэдтэй. Хүүхдэд нь эмчилгээ асаргаа шаардлагатай байгаа. Шүүхээс өмгөөлөгч нарыг нь оролцуулж мэтгэлцүүлж байж шүүх хурал хийе гэсэн шийдвэр гаргасан. Өнөөдөр болох шүүх хурлаар үргэлжлүүлэн хорих эсэхийг шийднэ” гэлээ. Г. Түвшинжаргалыг Тендерийн хорооны нарийн бичгийн дарга байсан гэдэг үндэслэлээр саатуулжээ.
О.Сайхан
Zaluu.com