Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын генерал Т.Бадралтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Гамшгийн тухай хуулийг шинэчилж найруулан УИХ-д өргөн барьсан. Хуулийн зүйл заалтыг шинэчлэх шалтгаан нөхцөл нь юу байв?
-Манай улсад 2003 оныг хүртэл Иргэний хам гаалалтын тухай хууль үйлчилж байсан. Харин 2000 он гараад дэлхий нийтийн чиг хандлага их өөрчлөгдсөн. Тухайлбал, гамш гийн удирд лага гэсэн ойлголт руу шилжиж эхэлсэн юм. Тиймээс гаднын улс орны чиг хандлагыг дагах үүднээс тухайн үед онцгой байдлын салбарыг удирдаж байсан, энэ салбарын үйл ажиллагаанд оролцдог хүмүүс одоогийн мөрдөж байгаа Гамшгийн тухай хуулийг УИХ-д өргөн барьж, 2003 оны зургадугаар сард батлуулж байсан. Хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулаад тухайн үед хэд хэдэн агентлагийг нэгтгэж одоогийн ОБЕГ-ыг байгуулан 13 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа нь урьдчилан сэргийлэх ажиллагааны эхний суурь байдаг. Дэлхий нийт гамшигт маш их мөнгө зарцуулж байна. Тиймээс хамгийн үр дүнтэй арга нь урьдчилан сэргийлэх асуудал юм. Урьдчилан сэргийлэхийн тулд эхлээд үнэлгээ хийх ёстой. Хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжүүд ямар нөхцөлд ажиллаж байгаа талаараа үнэлгээ хийх ёстой. Гамшгийн ямар төрөл бидэнд хамгийн ойр байгаа талаар үнэлгээ хийх хэрэгтэй. Үнэлгээний асуудал одоогийн хүчин төгөлдөр үйл чилж байгаа Гамшгаас хам гаалах тухай хуульд “үнэлгээ хийнэ” гэж заасан л болохоос хэн нь хэзээ ямар аргачлалаар хийх нь тодорхойгүй үлдсэн. Хамгийн гол нь тусгай журмаар үйлчилнэ гэсэн заалт байхгүй. Хоёрдугаар асуудал бол гамш гаас хамгаалах үйл ажил лагааны бас нэг томоохон цикль хүмүүнлэгийн тусламж үзүүлэх асуудал одоогийн хуульд тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл Монгол Улсын хэмжээнд гамш гийн үеийн болон дараа гийн үеийн хүмүүнлэгийн тус ламжийг ямар хүрээнд, хэн удирдан зохион байгуулах талаар ямар ч үг үсгийн заалт хуульд байхгүй байсан. Гамшиг улс орны нийгэм, эдийн засаг тай маш их холбоотой. Гамшгийн дараа эдийн засгийн хөгжил нь буурдаг, зогсдог улс орон байна. Тиймээс гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн хөтөлбөр, дээрээс нь цаг уурын дулаарлыг хамтад нь авч үзэхгүй бол ерөөсөө болохгүй. Эцэст нь хэлэхэд шинэ хуульд орж байгаа бас нэг зарчим нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааны санхүүжилтийн асуудал бай гаа. Өнөөдөр голдуу улсын төсөв хөрөнгөөр явж байх жишээтэй. Энэ мэтчилэн хэд хэдэн тодорхойгүй хуучирсан зүйл байгаа учраас Гамш гаас хамгаалах тухай хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлагатай байсан. Бид хуулийн шинэчлэлийг хоёр жил гаруй нухаж байна.
-Одоогийн мөрдөж байгаа Гамшгийн тухай хуульд алба хаагчдын эрх зүйн орчныг давхар зохицуулсан байдаг. Шинэчилсэн хуульд ямар байхаар тусгасан бэ?
-Одоо хүчин төгөлдөр байгаа хууль нь нэгдүгээрт, процессын тухай хууль, хоёр дугаарт, байгууллагын эрх зүйн тухай хууль бай гаа юм. Энэ хуулийн 80 гаруй хувь нь гамшгаас хам гаалах үйл ажиллагааг зохицуулах процесс, 20 хувь нь онцгой байдлын албаны албан хаагчдын эрх зүйг тодор хойлсон байдаг. Тэгэхээр дээрх хуульд багтаж байсан онцгой байдлын албан хаагч буюу онцгой байдлын албаны эрх зүйн анхдагч хуулийн төслийг мөн УИХд өргөн барьчихаад байна. Өөрөөр хэлбэл, онцгой байдлын албанд ажиллаж байгаа албан хаагчид ямар эрх үүрэгтэй, ямар тэтгэмж авах, эрүүл мэнд амь насны аюулгүй байдлыг яаж хангах, цалин хөлс нь ямар байх, энэ албанд хэдэн жил ажиллах зэрэг бүх асуудлыг нэгтгээд хуулийн төсөл боловсруулсан. Мөн Онцгой байдлын алба хаагчид цэргийн бие бүрэлдэхүүнд шилжсэн. Өмнөх 10 гаруй жилийн хугацаанд цэргийн, хагас цэрэгжсэн эсэх нь тодорхойгүй байсныг хуулиар Онцгой байдлын алба цэргийн байгууллагын хүрээнд ордог гэдгийг томьёолж өгсөн.
-Өнгөрсөн онд улсын төсвөөс танай салбарт 20 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгосноор ой хээрийн түймрийг унтраах иж бүрэн төхөөрөмжтэй болсон. Үүнийг парк шинэчлэл хийлээ гэж ойлгож болох уу?
-Би үүнийг ярихын тулд бас нэг түүх ярихгүй бол болохгүй нь. ОБЕГ-ыг 2004 онд дөнгөж байгуулж байх үеийн хөрөнгө оруулалт нь 90 сая төгрөг байсан. Энэ төсвөөр жилд нэг галын автомашин авч бараг хүрэхгүй. Тэр үед иймэрхүү байдлаар онцгой байдлын албыг техник тоног төхөөрөмжөөр хангана гэвэл нийтдээ 113 жил шаардлагатай юм байна гэх судалгааг бид ярьж байсан. Тухайн үеийг бодвол онцгой байдлын алба сайнтай муутай 10 гаруй жил шүүмжлэл ихтэй ажиллаж ирлээ. Үүнээс үүдээд Засгийн газар ч энэ салбарыг бас анхааралдаа авч байна. Энэ албанд 20 тэрбум төгрөгийн санхүүжилт гэдэг бол түүхэнд байгаагүй хөрөнгө оруулалт юм. Хамгийн дээд тал нь 56 тэрбумын хөрөнгө оруулалт орж байсан. Тиймээс бид энэ 20 тэрбумыг яаж үр дүнтэй зарцуулах вэ гэж судалгаа шинжилгээний ажил их хийсэн. Эхний ээлжид ямар ч байсан ой хээрийн түймрийг унтраах, усны аюулаас аврах автомашин, төхөөрөмжийг авах нь зөв байна гэх дүгнэлтэд хүрч, өнгөрсөн болон өнөө жилийн хугацаанд 80 гаруй техник хэрэгслийг орон нутагт хүлээлгэж өглөө. Зарим аймаг 56 шинэ автомашин, төхөөрөмж хүлээж авсан байна. Ингэснээр бидний техникийн шинэчлэл 2.5 дахин нэмэгдсэн гэж хэлж болно. Цаашид таван жил тасралтгүй 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийвэл манай тех ник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн асуудлыг бүрэн дүүрэн шийдэх юм. Цаашид бид ОХУын техник хэрэгслээс татгалзъя гэж байгаа нь ашиглалтын зардал их байгаатай холбоотой. Тэгэхээр евро стандарт руу орох бодолтой байна. Гэтэл евро стандартын нэг автомашин гэхэд нэг тэрбум төгрөгийн үнэтэй болчихоод байдаг. Сая хүлээлгэж өгсөн эдгээр автомашин тус бүр нь бараг тэрбум төгрөгийн үнэтэй. Иймээс санхүүгийн нөхцөл боломжийг харж үзээд БНСУын тоног төхөөрөмжийг ашиглаж байгаад евро руу шилжих төлөвлөгөөтэй бай на. Уг нь евро стандартын төхөөрөмж нь олон жил ашиг ладаг, баталгаатай, дагалдах сервис үйлчилгээ сайтай юм билээ.
-Галын аюулгүй байдлын тухай хуулийг мөн өнгөрсөн онд шинэчлэн баталсан. Сайн дурынхныг гал түймэр унтраахад дайчлах талаар уг хуульд тусгасан байгаа. Тэдний аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах вэ?
-Галын аюулгүй байдлын тухай хуулийг өнгөрсөн онд шинэчилж найруулаад батал лаа. Энэ хуулийн хүрээнд гал унтраах, ой хээрийн түймэртэй тэмцэх үйл ажиллагаанд сайн дурынхныг татан орол цуулахаар тус гасан. Сайн дурынхныг оролцуулахын тулд ямар урамшуулал ол гох, гал түймэр унтраахад оролцож байгаа хүмүүсийн амь насыг хуулиар баталгаажуулаад өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн сайн дураараа ойн хээрийн болон обьектын түймэр унтрааж яваад гэмтэх, амь насаа алдвал онцгой байдлын алба хаагчийн авдаг тэтгэвэр тэтгэмжийг авахаар хуульчилсан.
-Энэ онд танай салбарын төсөв хэд байна вэ. Хамгийн ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх ямар ажлууд байгаа бол?
-Харамсалтай нь 2016 онд улс орны нийгэм эдийн засгийн байдлаас хамаарч хөрөнгө оруулалт зогссон. Гэвч бид олон улсын хамтын ажиллагааны хүрээнд 11 сая ам.долларын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж бай гаа. Үүнээс гурван сая ам.доллараар галын тех ник, төхөөрөмжийн ханган ний лүүлэлтийг хийж байна. Японоос 450 мянган ам.дол ларын техник тоног төхөө рөм жийн сэлбэг хэрэгсэл, Хятадын Засгийн газраас гурван тэрбум төгрөгийн төхөөрөмж авахаар хэлэлцэж байна. Аль болох хөрөнгө оруулалтыг улсын төсөв харах гүйгээр олон улсын хамтын ажилллагааны хүрээнд ший дэхээр ажиллаж байна.
-Гаднаас авчирч байгаа автомашинууд орчин үеийн нөхцөл байдалд нийцсэн байгаа байх. Өнгөрсөн жил “Шангрилла-2”-т гал гарах үеэр найман давхраас дээшх галыг шат байхгүйгээс унтраахад хүндрэлтэй байгаа талаар мэдээлж байсан шүү дээ?
-Ер нь дэлхийн аль ч улс оронд найман давхраас дээших галд шат хэрэглэдэггүй. Үүнийг манайхан буруу ойлгоод байх шиг байдаг. Онгоцоор бас гал унтраадаг гэж ярьдаг. Барилга байшингийн ойролцоо онгоцоор гал унтраана гэдэг аюулгүй байдалд нөлөөлнө. Тэгэхээр цаашид найман давх раас дээш барилгууд дотоод доо галын аюулгүй байд лыг хангасан иж бүрэн гал унт раах системтэй байх ёстой. Тийм л шаардлагыг цаашид барьж ажиллана.
-Өнөө жил орон нутагт нэлээд зудархаг байлаа. Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл олгож байгаа. Одоо улсын нөөцөд хэр хэмжээний өвс, тэжээл байна вэ?
-Бид 2015-2016 оны өвлийг 2009-2010 оны зудтай харьцуулж үзмээр байгаа юм. Тухайлбал, 2010 онд нийтдээ 9.7 сая мал хорогдсон. Хөдөө аж ахуйн яамныхан 10.3 сая мал хорогдсон гэж үзсэн байдаг. Энэ ямар учиртай гэхээр бүтэн жилээр нь хорогдсон малын тоог гаргасан юм билээ. 2009 оны зуднаар бид хоёр сая мал хорогдчихоод байхад арга хэмжээ авч эхэлсэн. Өөрөөр хэлбэл, судалгаа, үнэлгээ хийгээд ирэх зуур хоёр сая гаруй мал хорогдсон байсан. Би тэр үед үнэлгээний багийн ахлагчаар ажиллаж байлаа. Тиймээс энэ жил бид ямар арга хэмжээ авсан гэхээр онц гой комиссын хурлаар ярилцаж байгаад аравдугаар сараас эхэлж гамшгаас хамгаалах арга хэмжээг авахаар тохирсон. Үүний дагуу бэлтгэл ажил, аймаг орон нутгийнхан өвөлжилтөд бэлтгэх, өвс тэжээл нөөцлөх талаар Засгийн гарын хэд хэдэн тогтоол гарсан юм. Ингэж эрт арга хэмжээ авсны хүчинд гуравдугаар сарын 16ны байдлаар 460 мянган малын хорогдолтой байна. Жилд дунджаар 600700 мянган мал хорогддог гэж үздэг юм билээ. Тэгэхээр 56 сая тоо толгой малтай манай улсын хэмжээнд тийм их хохирлын хэмжээ биш болов уу гэж харж байна. Түүнчлэн санхүүгийн боломжоос шалтгаалаад айм гууд төлөвлөсөн өвс тэжээлээ бараг авч чадаагүй. Дээр нь манай малчид бас аливаа цаг зудны асуудалд их тайван ханддаг. Ер нь хувь хүн өөрийн өмчдөө эзэн байх ёстой. Юм болгонд улс руу харж болохгүй. Энэ буруу тогтолцоо. Үнэндээ татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. Засгийн газар өнөө жилийн цаг үеийн хүндрэлд зориулж нийт долоон тэрбум төгрөгийн хөрөнгө шийдвэрлэсэн. Голдуу эрүүл мэнд, машин техникийн асуудалд зарцуулахаар төсөвлөсөн. Одоо Засгийн газраас авч хэрэгжүүлэх ажил дууссан. Тухайлбал, орон нутгийн нөөцөө ашиглаж, хаваржилтыг давах ёстой. Гэхдээ хаваржилт хүндрэлтэй байгаа Увс, Зав хан, Архангай, Сүхбаатар аймгуудад хэсэгчилсэн тус ламж үзүүлэхээр МУЗНтэй хамтран төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, хүмүүнлэгийн тусламж үргэлжилнэ. Энэ нь малчин өр хийн бага насны хүүхэд, эмэг тэйчүүдэд чиглэсэн эм, эмнэлгийн тусламж үйлчилгээ юм.
-Мал төллөж эхэлсэн энэ цаг үед малын цэцэг өвчин нэлээд газар авах хандлагатай болж зарим аймаг, сум хөл хорио тогтоож байна. Цэцэг өвчний вакцин хийж эхэлсэн үү?
-Манай улсын зүүн талыг хамарсан цэцэг өвчний хариу арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхгүй бол маш их хугацаа алдаж байна. Эхний ээлжид цэцэг өвчний вакциныг үйлдвэрлэж байна. Малыг вак цинжуулах ажилд тариур, онош лууртай холбоотой хөрөн гийн асуудал байгаа. Үүнийг НҮБын тусламжийн хүрээнд шийд вэрлэхээр ажиллаж байна.
-Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд өнгөрсөн жил гарсан тал хээрийн түймэр олон хоног үргэлжилсэн. Хохирлын үнэлгээ гарсан уу?
-Экологид учруулж байгаа хохирлын хэмжээг БОНХАЖ ын яам хариуцдаг. Тэдний үнэлгээг бид татаж авдаг. Энэ үнэлгээг эргэж харахаар их төвөгтэй байдаг. Түймэр гарсан бүсэд тухайн жилдээ маш их өвс ургадаг. Түүнийг гаднаас хүмүүс орж ирээд хадах гэхээр оруулдаггүй. Өөрсдөө хадаж авдаггүй. Хавар болж хэн нэгэн хэнэггүй хүний үр нөлөөгөөр өнөө жил ч гэсэн ой, тал хээрийн түймэр гарах байх. Тэгэхээр дээр ярьсан Галын аюулгүй байдлын тухай хуульд тусгасан сайн дурынхныг татан оролцуулах ажлыг сум, орон нутгийн удирдлагууд одооноос зохион байгуулах хэрэгтэй.
-Манай улс олон улсын аврах багтай болох талаар ярьж байгаа. Олон улсад аврах ажиллагаа явуулахын тулд алба хаагчдыг маш сайн чадавхжуулах шаардлагатай. Тухайлбал, хэл сурахаас эхлээд багагүй хүндрэл тулгарна шүү дээ?
-Манай байгууллагын хувьд энэ мөрөөдөл. 2015 оны зургадугаар сарын 15ны байд лаар Ази Номхон далайн оронд орших 54 улсын дөрөвт нь олон улсын тусламжийн баг байдаггүй юм билээ. Үүний нэг нь манай улс. Тиймээс бид олон улсын аврах багтай болох хүсэлтийг олон жилийн өмнөөс тавьж байгаа. Зүүн хойд азийн бүс нутагт томоохон хэм жээний газар хөдлөлт болсон тохиолдолд Монголын баг очоод ажиллах чадамж бүхий багтай болох юм л даа. Зэвсэгт хүчний баг бүрэлдэхүүн энхийг са хиулах ажиллагаанд оролцож бай гаа шиг гамшгийн хор хохир лыг арилгах үйл ажиллагаанд Монгол Улс төлөөлөн оролцож байх ёстой. Эрхийг нь НҮБаас олгодог. Манайхаас хүсэлт тавьчихсан. Олон улсын эрэн хайх, авран туслах бүлэглэл энэ эрхийг олгодог. Миний бодож байгаагаар 2017 оны нэгдүгээр сард шалгалт өгөөд албан ёсны багтай болох байх гэж найдаж байна. Бид бэлтгэл ажлаа хангаад явж байгаа. Энэ багт багтах хүмүүсийг мэргэжлийн өндөр төвшинд бэлтгэсэн байх шаардлагатай.
Б.Цэцэгдэлгэр
www.unen.mn