Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах төр захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагуудад 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 16:00 цагт зарлан мэдээллийн сургалт, дадлагыг зохион байгуулах үүрэг өглөө. “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Засаг дарга нарт даалгалаа. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах гамшгаас хамгаалах сургалт, дадлагад шаардагдах 7.539.000 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахаар шийдвэрлэлээ.
www.TOP.mn