NBA-гийн “Атланта”-“Хьюстон” багийн тоглолтын явцад Пол Миллсэп бөмбөгт ямар нэгэн наадамхай чанарын зүйл байгаа нь гарт зууралдаад байгаа талаар шүүгчид хэлжээ. Шүүгч Монти Маккатчен бөмбөгийг шалгаад хоёр багийнханд хандан NBA-д гартаа юмуу бөмбөгөнд цавуу, зууралдах төрлийн зүйл хэрэглэхийг хориглодгийг хэлсэн байна. Гэтэл “Хьюстон”-ы төвийн тоглогч Дуайт Ховард гартаа цавуу түрхснээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгч бөмбөгийг солиулжээ.
“Бөмбөг залж, барихад тэгж их зууралдаж байхыг би урьд нь мэдэрч байсангүй. Цавуудчихсан юм шиг л миний гараасаа салахгүй шахам байлаа. Тамирчны замнал дахь хамгийн хачин мэдрэмж энэ боллоо” гэж Миллсэп ярьсан байна.
Р.Гэгээ
www.time.mn