03.21

Дэлхийн стресстэй орны 4-рт Монгол улс жагсаж байна

Монголчуудын амжиргаа жил бүр доройтож, харин эрх баригчид үүнийг үгүйсгэдэг. Сайн байна, сайхан байна, дэлхийтэй хөл нийлүүлж байна, амжиргааны түвшин өндөр байна, ажилгүйдэл бараг алга байна% авилга устаж байна, агаарын бохирдол буурсаар байгаа гэх зэргээр тэд биднийг мунхруулдаг ч, дэлхийн томоохон судалгааны байгууллага энэ бүхнийг тооцоолж гаргасан нь бүгд сөрөгөөр харагдаж байна. Өнгөрөгч бямба гарагт дэлхийн хамгийн их стресстэй орнуудын жагсаалтыг танилцуулсан байна. Энэхүү жагсаалт ATLASANDBOOTS.com  сайт дээр нийтлэгдсэн байна лээ. Уг жагсаалтад манай улс Африкийн  хөгжил буурай орнуудтай эн зэрэгцсэн байна. Тэр ч бүү хэл дайны хөлд нэрвэгдээд байгаа улс орны иргэдээс ч илүү стресстэй амьдардаг юм байна гэдгийг судалгааны байгууллага олж тогтоожээ. Монгол улс жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн бол жагсаалтыг Нигер улс тэргүүлж, Өмнөд Африк улс удаалсан байна. Харин гуравдугаарт Эль Сальвадор улс бичигджээ. Харин манай ард буюу тавдугаар байрт Гуватемал, дараа нь Колумб, Пакистан улсууд бичигджээ. 

Энэхүү судалгааг нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ, орлогын тэгш бус байдал, авлига, ажилгүйдэл, хот суурин газрын агаарын бохирдол, дундаж наслалт зэргийг тооцон гаргасан байна.

Ийм л амьдруулж байна шүү дээ дээр байгаа нөхдүүд. 

www.top.mn