03.22

Цахилгаан хангамжийн барилга угсралтын ажлын санхүүжилт батлагдав

Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “А” хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажилд шаардлагатай 2,631,533,719 /хоёр тэрбум зургаан зуун гучин нэгэн сая таван зуун гучин гурван мянга долоон зуун арван ес/  төгрөгийг нийслэлийн 2016 оны төсвийн хөрөнгөөр санхүүжих гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хөрөнгөөс гүйцэтгэлээр санхүүжүүлхээр боллоо.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгажээ.
 

www.TOP.mn