1. Хятадын 1-2-р сарын нүүрсний импорт
2016 оны 1-р сард Хятад улс 15.22 сая тонн нүүрс импортолсон ба өнгөрсөн жилийн мөн үеэс 9.2%-аар буурсан. Үүнд, антрацит нүүрсний импортын хэмжээ 1.88 сая тонн болж, өнгөрсөн жилийн мөн үеэс 3.1%-аар нэмэгдсэн. Коксжих нүүрсний импортын хэмжээ 3.37 сая тонн болж, өнгөрсөн жилийн мөн үеэс 16.1%-аар буурсан ба эрчим хүчний нүүрсний импортын хэмжээ 4.02 сая тонн болж өнгөрсөн жилийн мөн үеэс 38.1%-аар буурсан, хүрэн нүүрсний импорт 4.14 сая тонн болж, өнгөрсөн жилийн мөн үеэс 28.8%-аар нэмэгджээ.
3-р сарын 8-ны Хятадын Гаалийн мэдээгээр, Хятад улс 2-р сард 13.54 сая тонн нүүрс импортолж, импортын хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеэс 1.72 сая тонноор буюу 11.27%-аар, өнгөрсөн сараас 1.69 сая тонноор буюу 11.1%-аар буурсан байна.
2016 оны эхний хоёр сард Хятад улс нийт 28.76 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн жилийн мөн үеэс 3.26 сая тонноор буюу 10.2%-аар буурчээ. Нийт үнийн дүнгийн хэмжээ 1.38 тэрбум ам.доллар, өнгөрсөн жилийн мөн үеэс 36.5%-аар буурсан байна. Импортын нүүрсний дундаж үнэ 48 ам.доллар/тонн байсан байна.
Мөн эхний хоёр сард Хятад улс нийт 1.52 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн жилийн мөн үеэс 129.2%-аар нэмэгдсэн байна.
2. 2016 оны 1-р сард Япон улсын нүүрсний импортын хэмжээ 4.6%-аар буурч, 16.93 сая тонн болжээ.
Япон улсын гаалийн газрын мэдээгээр, 2016 оны 1-р сард Япон улс 16.93 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн жилийн мөн үеэс 4.6%-аар буурсан байна. Эдгээрээс эрчим хүчний нүүрс 12.65 сая тонныг импортолсон ба энэ нь нийт импортолсон нүүрсний 74.72%-ийг эзэлж байна. Коксжих нүүрс 3.52 сая тонн импортолсон нь 20.83%-ийг эзлэх ба 753.6 мянган тонн антрацит нүүрс импортолсон нь нийт импортын 4.45%-ийг эзэлнэ. 1-р сард өнгөрсөн жилийн мөн үеэс эрчим хүчний нүүрсний импортийн хэмжээ 9.4%-аар буурсан, коксжих нүүрсний импортын хэмжээ 1.65%-аар, антрацит нүүрсний импортийн хэмжээ 140.41%-аар тус тус нэмэгдсэн байна.
Япон улс 1-р сард Австрали улсаас хамгийн их буюу 11.7 сая тонн нүүрс импортолсон. Энэ нь нийт импортын 69.1%-ийг эзэлнэ. Кувейт улсаас 3.01 сая тонн буюу 17.78%-ийг, Кени улсаас 953 мянган тонн буюу 5.63%-ийг , үлдсэнийг бусад улсаас импортолсон байна.
3. БНСолонгос улсын 2-р сарын нүүрсний импорт
БНСолонгос улсын гаалийн мэдээгээр, 2016 оны 2-р сард тус улс 9.33 сая тонн нүүрс импортолж, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 18.03%-аар, өнгөрсөн сарын мөн үеэс 21.42%-аар буурсан байна. Эдгээрээс эрчим хүчний нүүрсний импортын хэмжээ 7.68 сая тонн болж, тухайн сарын нүүрсний импортын үнийн дүнгийн нийт хэмжээний 82.34%-ийг эзэлсэн байна. Коксжих нүүрсний импортын хэмжээ 1.24 сая тонн болж, импортын нүүрсний үнийн дүнгийн нийт хэмжээний 13.29%-ийг, антрацит нүүрсний импортын хэмжээ 408.1 мянган тонн болж, импортын нүүрсний үнийн дүнгийн нийт хэмжээний 4.37%-ийг эзэлж байна.
2-р сард БНСолонгос улсын нүүрсний импортын хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеэс 2.05 сая тонноор буурсан ба эдгээрээс эрчим хүчний нүүрсний импортын хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеэс 1.39 сая тонноор, антрацит нүүрсний импортын хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеэс 162.7 мянган тонноор, коксжих нүүрсний импортын хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеэс 493.9 мянган тонноор тус тус буурсан байна.
БНСолонгос улс нь Австрали, Индонез, ОХУ, Канад, Хятад, АНУ зэрэг 6 улсаас голлон нүүрс импортолдог. Эдгээрээс Австрали улсаас хамгийн ихээр 4.06 сая тонн буюу нийт нүүрсний импортын 43.53%-ийг, Индонезиас 2.67 сая тонн буюу нийт импортын 28.61%-ийг, ОХУ-аас 1.81сая тонн буюу 19.47%-ийг импортолсон байна. Үлдсэн нүүрсийг Хятад, АНУ, Канад, Колумб зэрэг улсаас нийт 790 мянган тонн буюу 8.39%-ийг импортолсон байна.
www.TOP.mn