03.25

”ЭКО КОНСТРАКШН”-ы С.Нямдаваагийн балгууд

Одоогоос гурван жилийн өмнөх долоодугаар сарын 13-14-нд шилжих шөнө орсон их устай борооны үер “Эко констракшн”-ы Офицеруудын ордны ойролцоохь байрны подвалд үерийн ус орж, жижүүр эмэгтэй борооны усан дунд гаражид тогонд цохиулан амь нас нь эрсэдсэн харамсалтай хэрэг гарав. Уг хэргийг гармагц телевиз дуудахад “Гэрээтэй” гэдэг нэрийдлээр нэг ч телевиз очиж сурвалжлага хийгээгүй байна. УИХ-ын гишүүн асан З.Алтайг Телевизүүдийн холбооны ерөнхийлөгч байхад “Эко”-гийн С.Нямдаваа “Харьяаны телевизүүдийнхээ амыг таглаарай” хэмээн хүсч Маршалл таун цогцолбортоо байр бэлэглэж байжээ. Мөн телевизүүдтэй гэрээ байгуулж байр бэлэглэснээр “Эко”-гийн булхай, будлиан хоёрыг хэвлэлийнхэн дуугардаггүй өнгөрөөдөг болсон гэнэ. Одоо Гэмтлийн эмнэлгийн орчимд “Эко”-гийн байранд амьдарч байгаа иргэд хувь тавилантайгаа нэгэнт эвлэрч, гэрийнхээ доторх эвдэрсэн сантехникийг өөрсдийн зардлаар дахин солих болжээ. Мөн өглөө босонгуут байрныхаа жижүүр рүү утасдаж “Усаа өгөөрэй” гэсэн дохио өгөхөд сая нэг юм ус нь ирдэг сурагтай. Ийм зарчмаар амьдраад гурван жилийн нүүрийг үзэж байгаагаа тэд хэлж байна. ТБД -Андуудын дэргэд байрлах “Эко”-гийн байранд гал дүрэлзэж, олон айлыг хохирооход хэвлэлээр бас л нэг ч мэдээлэл цацагдаагүй юм. Галын дүгнэлт нь бас л байрны цахилгааны монтажнаас болсон байдаг.

Өчигдөр “Эко констракшн”-ны “Тэнгис” кино театрын хажууд бариулж буй барилгаас төмөр унаж, 25 настай залуу харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Тэгвэл дөнгөж сая өчигдөр болсон эмэгнэлт явдалтай холбоотой албаны хүмүүс мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хуралд “Модун Спеакэл” ХХК-ний менежер М.Очирпүрэв, Д.Батбилэг нар оролцлоо. Тэд “Өчигдөр Чингэлтэй дүүргийн нутагт дэвсгэрт “Тэнгис” кино театрын урд баригдаж буй барилгаас хамгаалалтын тулгуур төмөр унаж, доор нь явж байсан 23 настай залуугийн амь насанд хүрсэн.

Түүнчлэн Р.Эрдэнэбүрэн дарга “Жигүүр гранд, Эко констракшн хөнгөлөлттэй зээлээс хасахгүй бол метр квадратынхаа үнийг өсгөсөн. Метр квадратын үнэ 300 мянга дотор өсвөл хэвийн гэж үздэг. Харин үүнээс дээш болбол үнийг нэмж болохгүй” гэв. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг Р.Эрдэнэбүрэн даргыг тэдгээр компаниудад эхлээд сануулга өгөх хэрэгтэй. Тэгээд дараа нь сануулгыг хэрэгжүүлэхгүй бол хөнгөлөлттэй зээлээс хасаарай гэв. Өнөөдрийн байдлаар орон сууцны найман хувийн зээлийг 3800 иргэн аваад байгаа юм байна. Харин 11 мянган иргэн зээлээ шилжүүлжээ.

“Баянзүрх” хотхон хүний аминд хүрсэн нь

Тус хотхоныг чанаргүй барьсанаас болж борооны ус орсны улмаас тус байрны жижүүр амиа алдсан билээ. Тодруулвал энэ оны долоодугаар сарын 13-14-нд шилжих шөнө орсон их устай борооны үер “Эко констракшн”-ны Офицеруудын ордны ойролцоох байрны подвалд үерийн ус орж, жижүүр эмэгтэй борооны усан дунд гаражид тогонд цохиулан амь нас нь эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ нь мөн л  “Эко констракшн”-тай холбоотой бөгөөд тухайн үед ч “Эко констракшн”-тай хариуцлага тооцох хэрэгтэй хэмээн иргэд  маш их бухимдаж байсан ч хэвлэлийнхэн “Гэрээтэй” гэдэг шалтгаанаар дарагдаж үлдсэн байдаг юм.

Тус компани “Баянзүрх” хотхоныг 2006-2009 онд ашиглалтад оруулсан боловч иргэдийн гомдол одоог хүртэл тасрахгүй байна. Өвлийн улиралд халаалт муу тул цана цохиж, өрөөнүүдийнхээ хаалгыг хаахад ч хүндрэлтэй болдог. Зун болохоор борооны ус нэвтрээд иргэдийн амар амгалан амьдрах нөхцлийг алдагдуулдаг байна.

Оршин суугчид уг хотхоны 12 давхар хоёр барилгыг НМХГ-аас хүлээж аваагүй байхад иргэдээс төлбөрийг нь аваад оруулчихсан гэх баримт ч байдаг. Энэ талаар тухайн үед НМХГ-ын байцаагч Ч.Батхүүгээс тодруулахад “Баянзүрх дүүргийн VII хороонд байрлах “Баянзүрх” хотхоны хоёр байрыг нь хүлээж аваагүй байгаа” гэсэн хариултыг өгч байсан.

С.Нямдаваа залилангийн хэргээ дарсан нь

Түүний 2011 онд залилангийн хэргээр шалгагдаж байсаныг та хараахан мартаагүй байх. Тодруулбал Монголын тоотой хэдэн баячуудын тоонд зүй ёсоор ордог С.Ням¬даваа залилангийн хэргээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаад хэрэг нь прокурорт хянагдахаар шилжин түүнд залилан хийсэн хэргээр Эрүүгийн хуулийн 148.4-т заасанчлан хавтаст хэрэг нээсэн.
Харин С.Нямдаваагийн хувьд бусдыг залилсан хэргээ нуун дарагдуулахаар чамгүй хөөцөлдөж, хэд хэдэн удаа өөрт холбогдолтой “хар” хавтасыг хаалгаж үзсэн нэгэн. Гэвч даравч дардайна, булавч бултайна гэгчээр яах аргагүй залилан хийсэн түүний хэрэг ахин дахин сөхөгдсөн билээ.

Мөн өнгөрсөн НИТХ-ын сонгуульд МАН-с нэр дэвшсэн тэрээр сонгуулиас өмнө эдгээр хэргүүдээ дарж чадсан ч гэж дээгүүрээ яригддаг юм билээ.

 “Голден Парк” хотхонд дүн өвлийг үстэй дээл, үнэгэн малгайтай өнгөрүүлдэг

Өнгөрсөн өвөл л гэхэд Эко С.Нямдаваагийн удирдаж босгосон “Голден Парк” хотхоны оршин суугчид нь дүн өвлийг үстэй дээл, үнэгэн малгайтай давах нь холгүй зутруу амьдарч яваа гэсэн мэдээлэл ирсэн. Яг үнэндээ Экогийн барьсан барилгууд цаг хугацаандаа уралдаж баригдах гээд бөөн халтуур болдог гэнэ. Дээр нь хуучин, муу техник ашиглагдсан гэдэг утгаараа байнга л эвдэрч хэмхэрч байдаг. За бас болоогүй ээ. Түүний босгох барилгууд нь “өндөрт суунаглагдан босдог” хэр нь лифтгүй байх жишээтэй. Өч төчнөөн иргэний насаараа цуглуулсан мөнгийг авчихаад чанар үнэртсэн хэл амгүй байшин бариад өгсөн бол иргэд гомдлоод байхгүй л байх. Ийм байж болох уу. Энэ шударга явдал яавч биш. Хогийн сэгээр байшин босгоно гэгчийг үзүүлж нотолдог энэ эрхмийн ажлаас хэзээ ч чанар үнэртэхгүй гэдгийг би биш иргэд хэлж сууна.

Энэ мэтчилэн “Эко”-гийн хуурамч хулхи барилгын тухай бичээд байвал дуусахгүй. Тэгэхээр “Эко констракшн”  компанид шинээр барилга барих зөвшөөрөл өгөлгүй, чанаргүй барилга бүрээс хариуцлага нэхэж, Хардахын учир нь  Гандангийн дэнжийн буюу Баянгол дүүргийн 16 дугаар хорооны иргэд “Эко констракшн” компанитай хэлцэлд орохыг хүсээгүй. Энэ компанийн барьсан барилгад амьдарч байснаас гэр хороололдоо үлдсэн нь илүү учраас тэр биз ээ.  Тэгэхээр хотын дарга Э.Бат-Үүл та С.Нямдаваагийн хандыг “хага” дарж яагаад болохгүй гэж. Өмнөх хотын дарга нарын үед байнга давуу эрхтэй байж дуртай газраа сонгон авч чадаж байсан С.Нямдаваад аливаа юм гэдэг үнэн зөвөөр явдгийг мэдрүүлэх цаг болсон юм биш үү???

Нэг, хоёр өрөө байр авах гэсэн олон хvн "Эко констракшн"-ын эзэн, нууц ноёнтнуудыг баяжуулж байна. Гэхдээ тохилог орон сууцанд амьдарч, vе удмаараа ус зөөж, нvvрс vнэртvvлсэн орчноос салахыг хvссэндээ, тэдэнд хандаж байгаа иргэдийн олонхи нь өдрийн хоолоо л дөнгөж байгаа. Арай гэж л нэг, хоёр өрөө хамгийн хямд, чанаргvй байрны мөнгө цуглуулах гэж ядаж яваа хvмvvс. Энэ нөхцөл байдал нь "Эко констракшн" ХХК-ийнхны өгөөш болж, тус компанийн эздийн халаасанд сул мөнгө хийж байна. "Эко констракшн"-тай худалдан авагч нь 2007 онд гэрээ хийсэн, 2008 онытавдугаар сард ашиглалтад орох ёстой байруудын vнэ нэмэгджээ.

Мэдээж, бөөнд нь тоолоод өгчих чадалгvй иргэд л "Эко констракшн"-ыг сонгодог болохоор. Гэтэл тус компани ийнхvv төлбөрөө нэмсэн нь захиалагчдад бөөн дарамт болж байгаа ажээ. Уг нь, хуульд зааснаар анх гэрээ хийхдээ, vнийн өсөлтийн тухай тодорхой заагаагvй бол зах зээлийн ханшийг дагаж, vнэд өөрчлөлт орох ёсгvй байдаг. Гэтэл "Эко констракшн" хуулиас гадуур эрх мэдэлтэй юм. Энэ давуу эрхээ зах зээл дээр барилгын материалын vнэ нэмэгдсэн гэж тайлбарласан байна.

Гэхдээ vvнд тодорхой тайлбар байхгvй. Бас ажилчдаа сард хоёрхон өдөр л амраадаг. Гэхдээ илvv цагийн хөлс, хөдөлмөрийн хуульд заасан долоо хоногт хоёр өдөр амраах ёстой гэх мэт зvйл заалтыг тэд зориуд зөрчдөг. Одоогоор "Эко констракшн"-аар овоглосон баригдаж буй, ажил нь эхлэх гэж байгаа барилга 50 бий гэнэ. Туул голын эрэг дээр "Маршал таун", Офицеруудын ордны хажуугийн "Баянзvрх ццгцолбор", X хорооллын, Гэмтлийн эмнэлгийн хажуугийн, ТБД андуудын арын гээд л аль байрлал сайтай газар бvрт "Эко"-гийн барилга, ухсан нvх. 

Нийслэл хотод барилга барих газар олдохоо болиод байхад ийм олон газрын зөвшөөрөл  олчихдог "Эко констракшн"-ын захирал С.Нямдаваа гэдэг сvрхий бизнесмэн байгаа биз. Тэрээр урьд нь "Хорго" захын эзэн байсан. Харин дотны найз, экс Ерөнхий сайд М.Энхболдынхоо буянаар ийнхvv газрын зөвшөөрөл бөөндөж  чадсан нэгэн л дээ. Тэдний барьж байгаа 50 барилга дээр бараг 2000 шахам ажилчин бий. Тэр хvмvvсийн эрхийг зөрчиж , 6000-10000 гэдэг тоогоор хууран мэхэлж байгаа юм.

 

Аmjilt.com Ж.Эрдэнэ