ОХУ-ын Астрахань мужид амьдардаг 1896 оны гуравдугаар сард төрсөн Танзалия Бисембеева өдгөө 120 настай, амьдралынхаа туршид төрөл бүрийн ажил хийж байсан ч өнөөдөр хамгийн бага тэтгэвэр авдаг гэж vistanews.ru сайтад бичжээ.
Хаант засаг, хувьсгалын жилүүд, их өлсгөлөн, дэлхийн хоёр дайн, эдийн засгийн үе үеийн хямралын үе гээд төрийн янз бүрийн байгууллын үед хамтрал, загас агнуур, газар тариалангийн салбарт төрөл бүрийн ажил хийж байсан ч нэгд, тухайн үед нь хөдөлмөрийн дэвтэр гэж албан ёсын бүртгэл энэ тэр байгаагүй, энд тэнд ажиллаж байсан хэмээн тухайн үед нь өгч байсан хуудас цаас, эгэл дэвтэр зэргийг нь гээж үрэгдүүлснээс энэ бүх ажлыг хийсэн 46 жилийн хөдөлмөр нь талаар болж өнөөдөр хамгийн бага тэтгэвэр, тахир дутуугийн тэтгэлгээр амьдардаг гэж энд бичсэн байна.
www.breakingnews.mn