03.26

Сурагчид 7 хоног амарна

Ерөнхий боловсролын сургуулийн III улирлын амралт энэ сарын 29-нөөс эхэлнэ. Бага, дунд, ахлах ангийн сурагчид долоо хоног амарч, дөрөвдүгээр сарын 4-наас хичээлдээ орно. Харин хөдөө, орон нутгийн сургуулиудын улирлын амралтыг мал төллөх үеийг тааруулж өөрчилжээ.

Тодруулбал, бага анги буюу I-V анги гуравдугаар сарын 23-нд амарч, дөрөвдүгээр сарын 12-нд орох бол дунд анги буюу VI-IX анги гуравдугаар сарын 23-нд амарч, дөрөвдүгээр сарын 4-нд орно. Харин Ахлах анги буюу X-XII анги гуравдугаар сарын 16-нд амарч, Гуравдугаар сарын 29-нд орох юм байна.

Т.Гэрэл