03.26

Малын зүй бус хорогдол өмнөх онуудаас их байна

Том малын зүй бус хорогдол 2016 оны эхний 2 сард улсын хэмжээнд 391.9 мян.толгой болж, өмнөх оны мөн үеийнхээс 369.6 мян.толгой буюу 17.6 дахин өссөн байна.

Том малын зүй бус хорогдлыг малын төрлөөр авч үзвэл, адуу 15.2 мянга, үхэр 39.9 мянга, тэмээ 0.2 мянга, хонь 129.3 мянга, ямаа 207.5 мянга байна. Нийт хорогдлын 33.0 хувийг хонь, 52.9 хувийг ямаа эзэлж байна. Улсын хэмжээнд 2016 оны эхний 2 сард 6.4 мянган мал өвчнөөр хорогдсон нь том малын зүй бус хорогдолд 1.6 хувийг эзэлж байна. Зүй бусаар хорогдсон том малын тоо, аймаг, нийслэлээр, 2016 оны 2 дугаар сарын байдлаар, мян.толгой

www.TOP.mn