АНУ-ын насанд хүрэгчдэд зориулсан хэвлэл мэдээллийн үйлдвэрлэл, үйлчилгээ эхлэгч Playboy Enterprises групп зарагдаж магадгүй байгаа талаар тус улсын санхүү болон хөрөнгийн зах зээлийн Wall Street Journal, Financial Times зэрэг сэтгүүлүүд нийтэлж эхэлсэн байна. Эдгээр сэтгүүлийн мэдээнд Плэйбой групп 500 сая ам.долларт хүрч зарагдана хэмээн үнэлсэн байна. Тус группыг зарах худалдааны үйл явцыг Moelis & Co хөрөнгө оруулалтын банк хариуцахаар болсон хэмээн мэдээллээд байгаа юм. 1953 оноос эхлэн гарч эхэлсэн Playboy сэтгүүл 2016 оноос эхлэн нүцгэн зураг нийтлэхээ зогсоогоод байгаа. Ингэснээр олон сая тоогоор борлуулагддаг байсан сэтгүүлийн орлого нэг сая хүрэхгүй хэмжээнд очиж, буурсан ажээ. Энэ нь мөн захиалагчийн тоо болон зар сурталчилгааны эрэлт буурахад ч нөлөөлжээ. Мөн интернетийн хэрэглээ сүүлийн жилүүдэд огцом нэмэгдсэнээр насанд хүрэгчдийн хэвлэлийн салбар унахад хүргэж, сүүлийн 4 жилийн дотор гэхэд энэ салбар 4 тэрбумын алдагдалтай ажилласан байна.
Эх сурвалж: www.ubs.mn