Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар явагддаг “Бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох” сорил авах зааварчилгаа өгөх сургалт Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд болсон.
Сургалтанд аж ахуйн нэгж байгууллагын биеийн тамир, спортын хамтлагийн ахлагч нар, сургууль цэцэрлэгийн биеийн тамирын багш, арга зүйч нар оролцлоо.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, дүүргийн Биеийн тамир спортын хороо хамтран зохион байгуулж, зочин мэргэжилтэн урьж холбогдох чиглэлээр мэдээлэл өглөө.
Хүний бие бялдрын үндсэн таван чанар болох хурд, хүч, уян хатан, тэнцвэр, тэсвэрийн үзүүлэлтэд тулгуурласан сорилоо өгч, өөрсдийн бие бялдрын түвшингээ тогтоолгоцгооё.
www.TOP.mn