03.28

Бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа

Урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Хуваарийн дагуу баасан гаригт дүүргийн хойд бүсийн хороод сайн дурын 800 иргэнийг оролцуулан урамшуулал олгон цэвэрлэгээ хийлгэж, хог тээврийн 36 машин 3 ковш ажиллуулж орчноо цэвэрлэсэн байна. Амралтын өдрүүдэд төвийн хороод их цэвэрлэгээг хийлээ. Мөн Сүхбаатар дүүргийн Онцгой комиссын даргын албан даалгаврын дагуу ажил хариуцсан хэлтэс, албад үерийн хамгаалалтын барилга байгууламж, хөрсний ус зайлуулах шугам, авто зам доогуурх гаргалгаа, хоолойнуудыг ашиглалтын хэвийн ажиллагааг хангах, далан сувгийн засвар үйлчилгээний ажлыг өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан гүйцэтгэж эхлээд байна. Эдгээр нь болзошгүй шар усны үер, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, дүүргийн ногоон бүсэд амьдарч, үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагын хариуцлагыг дээшлүүлэх, ажил эрчимжүүлэх зорилготой юм.

www.TOP.mn