03.28

”Монгол коммент”-ын хөтлөгч Батбилэгт туслах хандивын аян өрнүүлж байна

TV9” телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийг хөтлөн үзэгч олонд танигдсан сэтгүүлч, редактор М.Батбилэг хэсэг хугацаанд ажлаасаа чөлөө авч эхнэрээ эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьсон билээ. Өнөө цагт тулгамдаж буй олон чухал асуудал, цаг үеийн мэдээллүүдийг үзэгчдэдээ хүргэж, оновчтой дүгнэлт хийж чаддаг эл залуугийн нэвтрүүлэг ч багагүй хүрээг хамардаг.

Салбарынхаа удирдлагуудаас “Шилдгийн шилдэг” өргөмжлөл гардаж явсан М.Батбилэг өнгөрсөн аравдугаар сарын билэгт сайн өдөр хурим найраа хийж, гал голомтоо бадрааж байсан нэгэн. Гэвч шинэ оны дараахан эхнэрийнх нь бие эрс муудсан тул арга буюу эмнэлэг бараадаж, эрүүл мэндэд нь санаа тавихаар ажлаасаа чөлөө авчээ. Харамсалтай нь, өнгөрсөн хугацаанд хийлгэсэн эмчилгээ нь үр дүн муутай байсан уу, эхнэрийнх нь бие тэгтлээ сайжраагүй бололтой.

Мөд ажилдаа орохгүй гэдгийг нь мэдсэн салбарын найз нөхөд, ажлын хамт олных нь зүгээс “Сэтгүүлч М.Батбилэгт туслах хандивын аян”-ыг өрнүүлэхээр шийджээ. Энэ тухай албан ёсны мэдээллийг “Шилэн” Цогоо анхлан дэлгэж, цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэлээ.

Хандивын данс: Хаан банк   5007 453 924. М. Батбилэг 

Page хуудас https://www.facebook.com/М-Билэгээгийнхээ-гэр-бүлд-тусалцгаая-1530712703899170/?fref=ts

 Шуурхай.мн