Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэлд өнөөдрийн байдлаар 20 гаруй мянган шалгуулагч бүртгүүлжээ. Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан урьдчилсан дүнгээр энэ жил 40 гаруй мянган элсэгч шалгалт өгөх аж. Бүртгэл эхлээд 50 гаруй хоног өнгөрсөн ч ачаалал ихсэх магадлал өндөр байгааг Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн З.Цолмончимэг дурдсан юм. Мөн шалгуулагчийн хувьд ЭЕШ-д бүртгүүлэхдээ бичиг баримт, шаардлага хангасан цээж зураг, хичээл сонголтод анхааралтай хандахыг анхаарууллаа. Учир нь шалгуулагч хичээл сонголтоо буруу хийвэл хасуулах боломжгүй юм байна. ЭЕШ-ын бүртгэл ирэх сарын 25-нд дуусах ажээ.
Эх сурвалж: www.unen.mn