03.29

Eurocode стандартуудыг хүлээн авлаа


Стандартчилал, хэмжил зүйн газар болон Европын стандартчиллын байгууллага (CEN) –ын хооронд “Copyright agreement” буюу “Хувилан олшруулах эрхийг хамгаалах” гэрээг саяхан байгуулсан юм. Уг гэрээний дагуу Европын стандартчиллын байгууллагаас Мэдээлэл, лавлагаа, сургалтын үндэсний төвд барилгын салбарын Eurocode  стандартуудыг ирүүлээд  байна.  
Ингэснээр “Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг судлан нэвтрүүлэх төлөвлөгөө батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 89 дүгээр тогтоолын хүрээнд Барилгын стандартчиллын техникийн хороо барилгын салбарт нутагшуулах Eurocode стандартуудыг  судлах, үндэсний стандартаар батлуулах ажлыг эхлэх боломж бүрдлээ.  


www.TOP.mn