03.30

Камертоны Ганаа талархал илэрхийлэв

"Камертон хамтлаг"-ын дуучин Ганаа ингэж эргэн дурсжээ.

11 жилийн өмнө “Дурлалын тэнгис” анхны цомгоо гаргаад хязгааргүй баярлаж, багтаж ядсан догдлолоо фэнүүдтэйгээ хуваалцах гэж яарч байсан мөч одоо ч сэтгэлд шинээрээ байна. Тэгвэл хэн нэгний анхны дурлал, үүрдийн хайр, үнэнч сэтгэл, магадгүй гашуун хагацлын гунигт хормыг сэтгэлд нь яг л саяхан мэтээр хадан үлдээх миний чин зүрхний аялгуу, дуунууд минь ахин та бүхэнтэй уулзах өдөр ирлээ. Би маш их талархаж байна бүх зүйлд. 
Эх орноо хайрлах сэтгэлийг би өөрсдөө бүтээж бий болгох, түүнийг дэмжих гэж боддог. Миний уран бүтээлийг дэмжин хамтран ажилладаг Харилцаа холбооны салбарын Үндэсний анхдагч оператор Жи-Мобайл компаний хамт олондоо маш их баярлалаа. 
“Камертон”-ыхон бидний хамт туулсан болон ирээдүйд ирэх өдрүүдийн түүх миний сэтгэлд хамгийн хүндтэй шүү баярлалаа та 3-таа. 
Энэхүү цомогт багтсан дуу бүрийн түүхийг хамт бичилцсэн, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан Ariunaa Suri, Ocean grey production, IC Creative studio, TJ Entertainment -ын хамт олондоо сэтгэлийнхээ гүнээс баярласнаа илэрхийлье.
Бүтээсэн дууныхаа үг, аялгуу бүрийг нь та нарынхаа зүрх сэтгэлд дуулах гэж, таашааж байгааг чинь мэдрэх гэж би яардаг. Миний 2 дахь бие даасан “Зүрх сэтгэл” цомгийн ертөнцөд эрхэм Та тавтай морил.


Гүнээ хүндэтгэн ёсолсон Л.Ган-Эрдэнэ