04.04

Их Британийн 150 тамирчин допинг хэрэглэдэг тухай шуугиан дэгдлээ

Их Британийн эмч Марк Бонар гэгчийг тус улсын 150 орчим тэргүүлэх зэргийн тамирчдад допинг нийлүүлсэн тухай Sunday Times мэдээлсэн байна. Их Британийн сонинд эмч өөрийн үйлчлүүлэгчдийн талаар хэлсэн гэнэ.

Бонарын хэлснээр тэдний дунд "Арсенал", "Челси", "Лестер" болон "Бирмингэм" клубуудын тэргүүлэх тоглогчид допинг авсан аж. Мөн эмчид Британийн алдартай теннисчид, дугуйчид, крикетийн болон боксын аваргуудын нэрс байгаа аж.

Нийтлэл Их Британийн спортын салбарыг хамарсан маш их шуугиан дэгдээгээд байна. Их Британийн Соёлын сайд Допингийн эсрэг агентлагийг уг хэргийн эсрэг мөрдөн байцаалт эхлүүлэхийг тушаажээ.

 

М.Баяр

www.gereg.mn