04.05

Түрээсийн орон сууцанд амьдрах 2262 иргэн бүртгүүлжээ

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 21-ний өдрөөс энэ сарын нэгнийг дуустал бүртгэсэн.

Журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан тул сугалаагаар иргэдийг сонгохоор болсон. Журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн материалыг дөрөвдүгээр сарын долооны өдөр хүртэл дахин хянан шалгаж шүүсний дараа сугалааг явуулах товыг зарлах юм. Сугалааг цахимаар явуулж, ШӨХТГ, БХБЯ, бүртгэлд хамрагдсан иргэдийн төлөөллийг ил тод шудрага байлгах зорилгоор байцуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан олон нийтэд хүргэнэ.

Нэмж мэдээлэхэд, түрээсийн орон сууцанд хамрагдахаар 2262 иргэн бүртгэлд хамрагджээ.