04.05

С.Жавхлан Т.Баясгалантай хамтран дуулахын тулд үйлээ үзэж явна

Малчдад туслах сайн үйлсийн аян өрнүүлж, Засгийн газраар дэмжүүлэн тунчиг цоглог эхэлсэн дуучин С.Жавхлан Т.Баясгалан нарын тоглолт өдгөө Ховд аймагт үргэлжилж байгаа. Өвс тэжээл нэмнээ хөтөвч гээд малчдад хэрэгтэй бүхий л хэрэгсэлийг аван илгээлт өвөрлөн хөдөөг зорьсон тоглолт сайн муу саар аль алиныг нь туулан үргэлжилж яваа. С.Жавхлан, Т.Баясгалан нарын авч очсон өвсийг замаас нь Увсын хурган дарга нар зарсан увайгүй үйлдэлд гавъяатууд багагүй бухимдсан ч “гандан бууралгүй” аянаа цааш үргэлжлүүлсээр. Шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр Самандын хүү аянаа гардан зохион байгуулж, өөрөө бүгдийг зохицуулан хөдөө хөхөрч гадаа гандаж яваа. Харин хамтран дуулагч Т.Баясгалан нэг аймагт тоглочоод Улаанбаатар луу онгоцоор хөлгийн жолоо залан, зарим аймгийн тоглолтонд оролцож чадахгүйд хүртэл асуудал тулгараад байгаа сурагтай. Цаад учирыг нь сонирхвол Т.Баясгалангийн нөхөр Д.Батбаяр эхнэрээ С.Жавхлангаас харамлан бөөн юм болж буй аж. 

Ямартаа ч энэ удаа Ховд аймгийн удирдлагууд МУГЖ Т.Баясгаланг нутгийн бэр гэдэг утгаар нь хүндэтгэн хадаг, сүү барьж угтсан гэнэ. Д.Батбаярын хувьд ч нутгийнхандаа тал алдахгүйн тулд хэл үггүй Ховд руу нисгэсэн гэнэ лээ. Дараа дараагийн аймгуудад мөн ч их юм сонсгох нь дээ Д.Батбаяр гуай.

Нэгэнт аль аль нь гэр бүлээ зохиож үр хүүхэдтэй болчихоод байхад хардаад хэрэггүй л баймаар. Дуугаар холбогдсон уран бүтээлчид дуугаа л дуулаад явах нь дамжиггүй байлтай.

www.top.mn