Залуу жүжигчин О.Дөлгөөн УДЭТ-т орсныхоо дараа У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Жульетта, “Гамлет” жүжгийн Офиелиягийн дүрийг бүтээгээд байгаа билээ. Авьяаслаг бүсгүй жүжигчин болоогүй бол сайн инженер болох байсан гэнэ шүү. Энэ тухайд тэрбээр “Хэрвээ би жүжигчин болоогүй бол инженер болох байсан. Гэхдээ нэлээд сайн инженер. Ер нь жүжигчин болно гээд шийдчихсэн байсан болохоор өөр мэргэжлийг нэг их сайн судлаагүй байсан. Гэхдээ хэрэв СУИС-т боломжгүй бол дараагийн хичээлүүдийн оноогоо хараад ШУТИС-ийн инженерийн ангид орж болохоор юм байна гэж бодож байсан юм” хэмээн ярьсан байна.
Эх сурвалж http://www.info.mn