Монгол гэж үндэстнийг хамгийн том алж буй зүйл бол туйлширал. Аливаа зүйл 2 туйлтай байх ба 2 туйлын дэнсэн дээр Зөв цэг буюу зохистой харьцаа орших ба аль нэг рүү нь өчүүхэн төдий гилжийвэл туйлширал болдог. Зохистой харьцааг дэнсэлж үлдэх ухааныг эрдэм гэх.
Гол жанжин шугамаа бариад үүсгэсэн хэргийнхээ эцсийг үзэхгүй, үсчээд байвал ажлын хугацаа сунаж, үр дүн нь чанаргүй болох нь бий... Цэрэн эгч минь нөгөө МҮҮН-ээ л эцсийг нь үз.
Өвгөнийг орхичих зүгээр... Наад өвгөнөөс чинь хаях ч юм их бий, авах ч юм их бий. Авах нь их болов уу?