Саяхан Америкийн нэгэн радиогийн шоу нэвтрүүлэгт оролцохдоо Кэмерон Диас экс амрагуудынхаа талаар ярьжээ. Хөтлөгч түүнээс тэр талаар ярьж өгөхийг хүссэн аж. Өнгөрсөн оны нэгдүгээр сард жүжигчин бүсгүй хөгжимчин Бэнжи Мэддены эхнэр болох хүртлээ үй олон залуустай явалдсан билээ.
Диас жүжигчин Мэтт Дилон, Жаред Лето, Жеррард Батлер, Брэдли Күүпер, Киану Ривз нартай үерхэж байсны дээр дуучин Жастин Тимберлэйк, рэппер эр Шон Комбс нартай амраглаж байлаа. Мөн загварын бизнест хүч сорьж байсан Пол Скулфорд дурлаж байсан юм. Тэр ч бүү хэл, тамирчин Алекс Родригестэй суухаар завдаж байв.
Хөтлөгчийн тавьсан асуултыг сонсоод Диас бүгдийг алмайруулсан хариултыг өгчээ. “Би юу ч санахгүй байна. Тэдний нэрсийг ч санахгүй байна шүү. Одоо миний хувьд гэр бүлээс минь бусад зүйл огт хамаагүй болсон. Бусад бүх зүйл цаг хугацаа, хүч хий дэмий шаардсан зүйл. Нөхөр бид хоёрын харилцаа л хамгийн чухал байна. Энэ хүнтэй би насыг барна. Жинхэнэ хайр дурлал гэж ийм юм байдаг юм шүү” хэмээн жүжигчин бүсгүй мэдэгдэв.
Эх сурвалж www.wikimon.mn