ХОНЬ - (3/21-4/19)
Таны хань ижлийн талын хамаатнууд туслах тул тэдний талаарх таны бодол эрс өөрчлөгдөнө. Ганц бие хониныхон тун онцгой хүнтэй уулзах бололтой. Энэ харилцааг цаашид хөгжүүлбэл гарах үр дүн үнэхээр гайхалтай баина. Өөр тийш нүүж шинэ хөрштэй болж магадгүй. Шинэ боломжийг ашиглан хэлний чадвараа сайжруул.
ҮХЭР - (4/20-5/20)
Ихэнх үхрүүдийн бүтээлч байдал нэмэгдэнэ. Урлагийн хүмүүс бусдаас зөвлөгөө авахад тохиромжтой өдөр. Та үргэлж шинэ содон зүйлийг санаачилж явдаг бол биелэлээ олоход хэн нэгэн танд тусална. Мөн бусадтай харьцахдаа илэн далангүй нийтэч бай. Ганц бие үхрүүдийн хувьд зүрхэнд нь гэрэл асах бололтой. Мөн найз нөхөдтэйгөө бэлэг солилцох, эсвэл нууц зүйлээ итгэж ярихад ээлтэй.
ИХЭР - (5/21-6/21)
Ажил дээр тань ямар нэг эргэлзээтэй асуудал үүсвэл зүгээр л ганцаараа бай. Цагийг аль болох хөгжилтэй өнгөрөөж тэвчээртэй хүлээ. Цаг хугацаа таны асуудалд хариулт өгөх болно. Ямар нэг хууль бус үйл ажиллагаанд оролцохоос сэргийл. Юу хийж байгаагаа сайн ойлгохгүй байж оролцох нь хожим харамсахад хүргэнэ.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Өнөөдөр сонирхолтой бас үр өгөөжтэй өдөр байх болно. Хүмүүс таны авьяас, чадварыг сайнаар үнэлэх болно. Мэлхийн ордынхны бүтээлч санаа чөлөөтэй оргилж сэтгэл нь маш их догдлох болно. Романтик харилцаа үргэлжлэх боловч тийм ч удахгүй л болов уу. Хэрэв та хоёр хоёулаа ганц бие, гэр бүлгүй хүмүүс биш бол төвөгтэй асуудал гарч ирнэ. Санхүүгийн хувьд гэнэтийн ашиг олох бололтой.
АРСЛАН - (7/23-8/22)
Та романтик байдлыг хүсэх бололтой. Эцэг эх Арслангуудын үрэлгэн байдал маргаан үүсгэх магадлалтай. Ухаалаг шийдвэрээр зохицуулж болно. Таны эрч хүч, энергийн түвшин урьдынхтай адил өндөр биш байгаа тул витамин, амин дэм хэрэглэхийг зөвлөж байна. Сэвтээсэн харилцаагаа сэргээхийн тулд уран бүтээлч сэтгэлгээ тус болох болно.
ОХИН - (8/23-9/22)
Өнөөдөр гэр бүлийн олон асуудал ар араасаа ундран гарах бөгөөд танд сонголт хийх шаардлаага олон гарах болно. Хэрвээ асуудалд нээлттэй хариуцлагатай хандаж чадахгүй бол хоорондоо харилцан ойлголцоход саад учирна. Болж буй бүхий л үйл явдалд зохицож чадвал таны оюун санаа тайван байх болно. Хайр дурлалын харилцаа зүрх сэтгэлийг баяр хөөрөөр дүүргэнэ. Хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүл.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Өнөөдөр найз нөхөд гэр бүл, хамт олондоо дэмжлэг өгч, урам хайрал. Дурласан хүндээ хайраа илэрхийлж, өөртөө итгэлтэй, чөлөөөтэй бай. Хүмүүсийн өмнө чөлөөтэй гарч бодож буй зүйлээ хэл. Сарын сүүлээр одоогийн байдлаасаа гарч бүх зүйлд аз завшаан тохионо. Өөрийн сэтгэлгээний өөрчлөлтөө барихыг хүсвэл харьцаагаа өөгүй болго. Сөргөлдөөнтэй байгаа хамтрагчиддаа ойртож, үүссэн асуудлаа шийд. Дадлага туршлага чухал ач холбогдолтойг санаарай.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Хайрын энерги улам ихсэх төлөвтэй. Мэдрэмж сайтай Хилэнцүүд дахин шинэ дурлалтай учрах байх. Хэрвээ та саяхан амрагаасаа салж, харилцаагаа дуусгасан бол одоо танд амьдралаа шинэ хуудсаас эхлэх боломж гарлаа. Хэтэрхий хөнгөн хуумгай хөдөлж болохгүй, мөн чөлөөт цагаа харамсмаар дэмий үрэх хэрэггүй гэдгийг сана. Өнөөдөр хоббигоороо оролдож, бүтээлчээр ажиллах үнэхээр таатай санагдана. Өвөрмөц, содон санаагаа урлагаар дамжин илэрхийлбэл дансандаа мөнгө нэмэх боломж бүрдэнэ.
НУМ - (11/22-12/21)
Эмчилгээ сувилгаа хийлгэх, сэтгэл санаагаа ариусгах, бясалгал хийхэд тааламжтай. Нумын ордны багш нар өнөөдөр биеэ барих хэрэгтэйг анхааруулж байна. Учир нь зүрх судасны өвчин тусах магадлал өндөр байна. Аяллаар явах, биеийн дасгал хөдөлгөөн хийх, уран бүтээл туурвихад сайн. Саатаад байсан бизнесийн хэлэлцээ амжилттай болж, өнгөрсөн долоо хоногуудад боломжгүй мэт санагдаж байсан гэрээгээ байгуулж гарын үсэг зурж чадна.
МАТАР - (12/22-1/19)
Тэсвэргүй байдал чинь асуудалд хүргэнэ. Юмыг цагт нь тулгаж хийдэг байдлаа сөрж зогсох нь энэ ордонд төрсөн хүмүүст нэгэн төрлийн сорилт болно. Тооцоолоогүй зарлага, нөхцөл байдал үүсгэнэ. Тиймээс болчимгүй байдал, үрэлгэн загнахын үр дагаварыг нь үзэх нигууртай. Хайр дурлалын нөлөөгөөр урам зориг орох ба хайрын холбоо нь эерэг байж сэтгэлийг догдлуулна. Ганц бие матрынхан амлалт өгөхдөө илүү итгэлтэй байх хэрэгтэй.
БУМБА - (1/20-2/18)
Анхаарал сэрэмжтэй байж, буруу зүйлд орооцолдохоос зайлсхий. Орчиндоо хандах таны мэдрэмж өсөх болно. Тодорхой асуудалд татгалзсан хариу өгөх нь чухал уулзалтыг хойшлуулах төлөвтэй. Бизнесийн харилцаанд бялдуучлал, шударга бус байдал байх ёсгүй. Урт, богино хугацааны зөвшилцөлд хүрэхээс өмнө өөрийн нүдээр байдлыг харж, бодит үнэлэлт өгч занш.
ЗАГАС - (2/19-3/20)
Хүсэл мөрөөдлийнхөө төлөө юу хийхээ мэдэхгүй байгаа бол үзмэрч гэхээсээ илүү өөрийн дотоод итгэл үнэмшлээ ил гаргах хэрэгтэй. Хэтэрхий их сайн зүйлс нь хэт хэтрүүлэлт, үрэлгэн байдалд хөтөлж мэднэ. Зарим Загаснууд өнөөдөр үрэлгэн байх бөгөөд ямарч тооцоолол хийлгүй мөнгө үрэх болно. Ганц бие зарим загаснууд анхны харцаар дурлалцах бололтой.