04.09

1845 иргэн орон тооны цомхтголоор ажилгүй болжээ

Сүүлийн жилүүдэд ажилгүй иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа. Тодруулбал, Өнгөрсөн сард 1845 иргэн орон тооны цомхтголд оржээ. Харин 767 иргэн байгууллага нь татан буугдсаны улмаас болж ажилгүй болжээ.

Тодруулбал, бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо жилийн өмнөхөөс 6 хувиар нэмэгдэж, 35.4 мянга болсон байна.

Харин хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй иргэдээс 4223 иргэн өнгөрсөн сард ажилд зуучлагдан оржээ. Мөн хугацаанд 11.2 мянган иргэн хөдөлмөрийн хэлтэст шинээр бүртгүүлсэн нь ажилд зуучлагдан орсон иргэдээс 2.6 дахин их байгаа юм. Энэ оны эхний 3 сарын байдлаар 29 мянган иргэн хөдөлмөрийн хэлтэс шинээр бүртгүүлсэн байна.

Т.Гэрэл

zaluu.com