Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас өнөөдөр шатахууны үнийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тодруулбал, Тус байгууллагаас энэ сарын 1-нд хийсэн Улаанбаатар хот орчмын шатахуун түгээх станцуудын үнийн судалгаагаар “Монсуль” ХХК, “Петрожамп” ХХК, “Тэс петролиум” ХХК-иуд үнээ бодитоор тогтоож, бусдаасаа 80-120 төгрөгөөр хямдаар борлуулж байгаа нь тогтоогджээ. Одоо “Петровис”, “Шунхлай”, “Магнай Трейд”, “Сод Монгол” зэрэг томоохон ААН-үүд шатахууны үнээ буулгах шаардлагатай байгаа бөгөөд хэрэв буулгасан тохиолдолд Улаанбаатар хотын орчимд байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 10 хүртэл хувиар буурах боломжтой аж. Тиймээс, Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас Нефть, Хийн Үндэсний ассоциаци, болон Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоодын удирдлагуудтай бид уулзаж, шатахууны үнэ бодитоор буурах бололцоотой гэсэн хариу авсан аж. Гэхдээ, хэзээ гэдэг нь хараахан тодорхойгүй байгаа аж.
Т.Гэрэл